Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(1077)
— 885 —

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.17 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалтын “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” гэснийг “Хэмжил зүйн тухай” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хэмжил зүйн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2019 · № 24 (1077)885-р хуудас