Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /Шинэчилсэн найруулга/
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын
хууль тогтоомж
2.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар /цаашид “албан татвар” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Татварын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь Монгол Улсад байрладаг болон Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“аж ахуйн нэгж” гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг;
1Монгол Улсын Үндсэн хууль ”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 01 дугаарт нийтлэгдсэн.