Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 24.5 дахь хэсэг нэмсүгэй:
“24.5.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гадаад улсын иргэнийг бүртгэхдээ татвар төлөгчийн дугаарыг олгоно. Татвар төлөгчийн дугаарын тоон агуулга, хэлбэрийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тодорхойлно.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийн “Татварын ерөнхий хуулийн 71.3-т заасны дагуу” гэснийг хассугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.