Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(746)
— 1750 —

Д.Баттулгыг албан тушаалаас чөлөөлөх тухай № 133

2012 оны 07 дугаар Дугаар 129 Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн 2010 оны 152 дугаар зарлигаар батлагдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 8.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төрийн өөр ажил, албан тушаалд ажиллах болсонтой холбогдуулан Мигэддоржийн Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхийн, Цэдэвдамбын Оюунгэрэл, Раднаагийн Бурмаа нарыг Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

2012 оны 07 дугаар Дугаар 133 Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Д.Баттулгыг албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Ерөнхийлөгчийн 2010 оны 152 дугаар зарлигаар батлагдсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Дашжамцын Баттулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
Төрийн мэдээлэл · 2012 · № 29 (746)1750-р хуудас