Төв Банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт оруулах тухай
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төв Банк /Монголбанк/-ны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:
“6/татварын хууль тогтоомжийн дагуу арилжааны банкнаас мэдээлэл гаргуулах талаар шаардлага хүргүүлж, албадлагын арга хэмжээ авах.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Банкны тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.2.10 дахь заалт:
“7.2.10.Татварын зорилгоор мэдээлэл харилцан солилцох талаарх Монгол Улсын олон улсын гэрээний дагуу татварын албаны шаардсан Татварын ерөнхий хуулийн 18.1.2-т заасан мэдээллийг.”