Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
(1075)
— 791 —

Дампуурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн “дүгнэлтийг” гэсний дараа “, татварын өрөө төлөхгүй хоёр ба түүнээс дээш удаа зайлсхийсэн, зугтсан тохиолдолд татварын албаны хүсэлтийг тус тус” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот

ДАМПУУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дампуурлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн “мөнгөн хөрөнгийг” гэсний дараа “татварын өрийг барагдуулсны дараа” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2019 · № 22 (1075)791-р хуудас