Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийн 32.5.1 дэх заалтын “гэм хорыг арилгуулах” гэсний дараа “, татварын өрийг хураах” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 41.4.16 дахь заалт нэмсүгэй:
“41.4.16.татварын албанаас татварын өр хураах зорилгоор төрийн байгууллагаас гаргуулж байгаа лавлагаа, тодорхойлолт, баримт бичиг баталгаажуулах, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны бүртгэлтэй холбоотой үйлчилгээ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.