Орон тооны бус зөвлөхөөр томилох тухай № 128
2012 оны 07 дугаар Дугаар 124 Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Камбожийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тогтохбаярын Батбаатарыг эгүүлэн татаж, Камбожийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг томилсугай.
2012 оны 07 дугаар Дугаар 128 Улаанбаатар сарын 06-ны өдөр хот
Орон тооны бус зөвлөхөөр томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дүрмийн 8 дугаар зүйлийн 8.14.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Цагааны Оюундарийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр томилсугай.