Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 21
(1074)
— 682 —

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай № 49

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 49 хот

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг сонгосугай.

2.Улсын Их Хурлын гишүүн Отгонбилэгийн Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 50 хот

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Болдын Жавхлан, Гомбожавын Занданшатар, Лхагвын Мөнхбаатар, Цэндийн Мөнх-Оргил, Загдхүүгийн Нарантуяа, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Ганзоригийн Тэмүүлэн, Дамдины Цогтбаатар, Лхагваагийн Элдэв-Очир, Бямбасүрэнгийн Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

Төрийн мэдээлэл · 2019 · № 21 (1074)682-р хуудас