Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг:
“33.6.Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно.”
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгийн “иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн газрыг” гэсний дараа “аймаг, нийслэлийн байгаль орчны газрын дүгнэлтийг үндэслэн” гэж нэмсүгэй.