Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1073)
— 653 —

Үндэсний хөтөлбөр батлах тухай № 68

сурвалжлагчдын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, бүртгэлийг хөтөлж, эрх бүхий байгууллагын хүсэлтээр гадаадын сурвалжлагчтай холбогдох баримт мэдээллийг гаргаж өгнө.

7.2. Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгж нь гадаадын сурвалжлагчид Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасан эрх үүрэг, хориглох зүйлийг танилцуулна.

7.3. Энэ журмыг зөрчсөн иргэн, албан тушаалтанд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 2 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 68 хот Үндэсний хөтөлбөр батлах тухай

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай. 2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, орон нутагт дэд хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. “Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр”- ийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцад жил бүр тусган, олон улсын байгууллага, гадаадын зээл тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ
Төрийн мэдээлэл · 2019 · № 20 (1073)653-р хуудас