Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1073)
— 638 —

Журам, чиглэл батлах тухай № 43

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Пүрэвдоржийн Баясгаланг Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Алагаагийн Мөнхзулыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Төмөрбаатарын Ганчимэгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.

2. Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох болсонтой холбогдуулан Пүрэвдоржийн Баясгаланг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Алагаагийн Мөнхзулыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Төмөрбаатарын Ганчимэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 43 хот Журам, чиглэл батлах тухай

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.9-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах, тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтанд авах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Отор, нүүдлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”-ийг 2 дугаар хавсралт, “Мах бэлтгэлийн зорилгоор аймаг дамжиж мал туух тууврын замын чиглэл”-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Мал эмнэлгийн ерөнхий газар (Д.Түмэндэмбэрэл), бүх шатны Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ч.УЛААН
МАЛ, АМЬТНЫ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОХИЦУУЛАХ, ТЭЭВЭР, ТУУВРЫН ЗАМД СААТУУЛЖ, ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТАД АВАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт отор, нүүдэл хийх, мал, амьтныг үзэсгэлэн худалдаа, нийтийг хамарсан уралдаан, тэмцээнд оролцуулах, хүнс, арилжаа, бэлэглэл, үржлийн зориулалтаар тээвэрлэх, тууварлах болон мал бүхий иргэд оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сумын нутаг дэвсгэрт шилжин суурьших зорилгоор хийх мал, амьтны шилжилт, хөдөлгөөнийг зохицуулахад энэ журмыг баримтална.

Хоёр. Отор, нүүдлийн зорилгоор хийх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

2.1. Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрт нь отор, нүүдэл хийхээр өөр аймаг, нийслэл, сум, дүүргийн нутгийн захиргааны байгууллага (цаашид “шилжүүлэгч тал” гэх)-аас гаргасан хүсэлтийг харьяа мал эмнэлгийн газар (тасаг)-ын саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

2.2. Мал эмнэлгийн газар (тасаг) нь энэ журмын 2.1-д заасан саналыг гаргахдаа шилжин ирэхээр төлөвлөж байгаа нутаг дэвсгэр дэх мал, амьтны гоц халдварт, халдварт болон шимэгчтэх өвчний тархвар зүйн судалгаа, хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх мэдээллийг харгалзан үзнэ.

2.3. Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ отор, нүүдэл хийхийг зөвшөөрсөн тохиолдолд нь шилжүүлэгч талтай гэрээ байгуулж, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.11-д заасны дагуу шилжүүлэгч талаас эрүүл мэндийн тодорхойлолтыг гаргуулан авна.

2.4. Энэ журмын 2.3-т заасан гэрээнд отор, нүүдэл хийх мал, амьтны төрөл, тоо, отор, нүүдэл хийх чиглэл, хугацаа, нутаг дэвсгэрийг заана.

2.5. Шилжүүлэгч тал нь отор, нүүдэл хийх мал сүргийг гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулсан байна.

2.6. Шилжүүлэгч болон хүлээн авагч талын Засаг дарга отор, нүүдлийн шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих хамтарсан ажлын хэсгийг байгуулна.

Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

2.7. Хамтарсан ажлын хэсэг нь отор, нүүдэл хийх явцад болон гэрээгээр тогтоосон нутаг дэвсгэрт зүй бусаар хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг цуглуулж устгах, бэлчээр, уст цэг, үерийн жалга, усны эх булгийг цэвэрлэх, хашаа, хороог халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

2.8. Энэ журмын 2.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг шилжүүлэгч тал хариуцна.

Гурав. Отор, нүүдлээс бусад зорилгоор хийх мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах

3.1. Малчин, мал бүхий иргэн оршин суугаа газраасаа өөр аймаг, хот, сумын нутаг дэвсгэрт шилжин суурьших, үзэсгэлэн, худалдаа, уралдаан, тэмцээнд оролцох, эсхүл үржлийн болон хүнс, арилжаа, бэлэглэлийн зориулалтаар мал, амьтныг тууварлах, тээвэрлэх бол Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4-т заасан шаардлагыг урьдчилан хангасан байна.

3.2. Үржлийн мал, амьтныг худалдах, худалдан авахтай холбогдсон шилжилт хөдөлгөөнийг тухайн мал, амьтныг эрүүл болохыг нотолсон мал эмнэлгийн гэрчилгээг үндэслэн хийнэ.

3.3. Энэ журмын 3.2-т заасан гэрчилгээг тухайн орон нутгийн гэрээт мал эмнэлгийн нэгжийн эрүүл мэндийн тодорхойлолтыг үндэслэн сумын мал эмнэлгийн тасаг олгоно.

3.4. Халдварт өвчингүй, тайван болон тусгаарласан бүс нутаг руу мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн бүсэд мөрдөхөөр мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврыг дагаж мөрдөнө.

3.5. Байгалийн аюулт үзэгдлийн улмаас уруудсан мал, амьтныг буцаан тээвэрлэж, тууварлахаас өмнө тухайн мал, амьтан очсон нутаг дэвсгэрийн гэрээт мал эмнэлгийн нэгж үзлэг хийж, эрүүл мэндийн тодорхойлолт олгосон байна.

3.6. Энэ журмын 3.5-д заасан эрүүл мэндийн тодорхойлолтыг үндэслэн сумын мал эмнэлгийн тасгаас гэрчилгээ олгосны дараа уг мал, амьтныг тээвэрлэх, эсхүл тууварлана.

3.7. Олон улсын болон улсын чанартай авто зам дамжин өнгөрдөг аймаг, сумын нутаг дэвсгэрт мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх үед түр саатах, түр амраах цэгийг мал эмнэлгийн газар, тасгийн улсын байцаагчийн саналыг үндэслэн тухайн шатны Засаг дарга тогтоож, нийтэд мэдээлнэ.

Дөрөв. Мал, амьтныг тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах

4.1. Хяналтын цэгийн болон мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.6-д зааснаас гадна дараахь тохиолдолд мал, амьтныг тээвэрлэх, тууварлах замд саатуулж, хорио цээрийн хяналтад авна:

4.1.1. мал эмнэлгийн гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан; 4.1.2. мал эмнэлгийн гэрчилгээнд бичигдсэн тээврийн хэрэгсэл солигдсон;

4.1.3. мал эмнэлгийн гэрчилгээнд бичигдсэн мал, амьтны төрөл, тоо, зүс, ялган тэмдэглэгээ нь цахим бүртгэлийн сангийн мэдээллээс зөрүүтэй;

4.1.4.гэрчилгээний хүчинтэй хугацаанд тухайн мал, амьтны гарал үүсэл бүхий нутаг дэвсгэрт нь халдварт өвчин шинээр оношлогдсон;

4.1.5. мал эмнэлгийн гэрчилгээнд бичигдсэн аймаг, сум дамжин өнгөрөх замын чиглэлийг зөрчсөн, дамжин өнгөрөх мал эмнэлгийн хяналтын цэгийн бүртгэл, тэмдэглэгээ хийгдээгүй, хяналтад ороогүй;

4.1.6. мал, амьтны халдварт өвчний голомт илэрсэн нутаг дэвсгэрээр тухайн тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн талаар мал эмнэлгийн байгууллагаас мэдээлэл ирүүлсэн.

4.2. Мал эмнэлгийн хяналтын цэгт болон тээвэр, тууврын замд мал, амьтан саатуулсан тохиолдолд мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

4.3. Энэ журмын 4.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.8- д заасны дагуу мал, амьтныг тээвэрлэж, тууварлаж, унаж эдэлж байгаа иргэн, хуулийн этгээд хариуцна.

4.4. Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан гарч болох халдварт өвчний хор хөнөөл, түүнээс сэргийлэх талаар иргэн, хуулийн этгээдэд ухуулга, сурталчилгаа хийх, мэдээллээр хангах ажлыг хариуцан хэрэгжүүлнэ.

Тав. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг

5.1. Мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийж буй иргэн, хуулийн этгээд нь Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7.4-т зааснаас гадна дараахь үүрэг хүлээнэ:

5.1.1.тогтоосон замын чиглэлийн дагуу мал, амьтныг тээвэрлэж, тууварлах;

5.1.2. хүлээн авагч талын Засаг даргаас тогтоож өгсөн нутаг дэвсгэрт оторлох, нүүдэллэх;

5.1.3. мал, амьтныг тээвэрлэхдээ зориулалтын, эсхүл мал, амьтанд бэртэл гэмтэл учруулахгүй байхаар нэмж тоноглосон тээврийн хэрэгслийг ашиглах, тээвэрлэхийн өмнө механик цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийлгэх;

5.1.4. отор, нүүдэл болон худалдах, арилжихаас бусад зорилгоор тээвэрлэж, тууварлаж яваа мал, амьтныг тухайн сум, дүүргийн мал эмнэлгийн тасгийн зөвшөөрөлгүйгээр худалдаалах, солих, үлдээхгүй байх;

5.1.5. мал, амьтны шилжилт хөдөлгөөний үед хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг зөвшөөрсөн цэгт зааврын дагуу устгах;

5.1.6. шилжилт хөдөлгөөний үед мал, амьтны өвчний сэжиг илэрсэн тохиолдолд засаг захиргаа, мал эмнэлгийн байгууллагад яаралтай мэдээлэх;

5.1.7. мал, амьтан тээвэрлэх, тууварлах талаар эрх бүхий байгууллагаас баталсан журам, зааврыг мөрдөх;

5.1.8. олон улсын болон улсын чанартай авто зам дамжин өнгөрдөг аймаг, сумын нутаг дэвсгэрээр мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийх бол тогтоосон цэгт түр саатах, түр амраах.

5.2. Иргэн, хуулийн этгээд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхтэй холбоотой санал, гомдлоо холбогдох эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй.

Зургаа. Хариуцлага

6.1. Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ОТОР, НҮҮДЛИЙН ЗОРИЛГООР АЙМАГ ДАМЖИЖ МАЛ ТУУХ ТУУВРЫН ЗАМЫН ЧИГЛЭЛ

№ Бүсчлэл Отор, нүүдлээр ирэх чиглэл Нэвтрэхгүй байх зурвас сум, дүүрэг Мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн хяналтын түр цэг

1.

БАРУУН БҮС:

Баян-Өлгий, Ховд, Увс,

Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэр

Төвийн бүсээс баруун бүсэд

Хөвсгөл аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт, Жаргалант; Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон; Баянхонгор аймгийн Гурванбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Шинэжинст

Сумдын мал эмнэлгийн тасаг, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан мал эмнэлгийн хяналтын түр цэг

2.

ТӨВИЙН БҮС:

Архангай, Булган, Орхон,

Сэлэнгэ, Дархан-

Уул, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь аймаг, Нийслэлийн нутаг дэвсгэр

Зүүн бүсээс төвийн бүсэд

Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан; Нийслэлийн Багануур дүүрэг; Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил; Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд

Сумдын мал эмнэлгийн тасаг, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан мал эмнэлгийн хяналтын түр цэг

Баруун бүсээс төвийн бүсэд

Хөвсгөл аймгийн Тариалан, Рашаант, Их-Уул, Тосонцэнгэл, Төмөрбулаг, Галт, Жаргалант; Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон; Баянхонгор аймгийн Гурванбулаг, Байдраг, Галуут, Эрдэнэцогт, Өлзийт, Жинст, Богд, Баянлиг, Шинэжинст

Сумдын мал эмнэлгийн тасаг, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан мал эмнэлгийн хяналтын түр цэг

3.

ЗҮҮН БҮС: Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр,

Дорноговь аймгийн нутаг

дэвсгэр

Төвийн бүсээс зүүн бүсэд

Төв аймгийн Мөнгөнморьт, Баяндэлгэр, Архуст, Баянжаргалан; Нийслэлийн Багануур дүүрэг; Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил; Өмнөговь аймгийн Манлай, Ханбогд

Сумдын мал эмнэлгийн тасаг, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан мал эмнэлгийн хяналтын түр цэг

Дээрх тогтоосон хязгаар давахгүйгээр отор нүүдэл хийсэн тохиолдолд очсон сумын хөдөө аж ахуйн тасагт бүртгүүлж, мал эмнэлгийн тасгийн хяналтанд орсон байна.

Засгийн газрын 2019 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

МАХ БЭЛТГЭЛИЙН ЗОРИЛГООР АЙМАГ ДАМЖИЖ МАЛ ТУУХ ТУУВРЫН ЗАМЫН ЧИГЛЭЛ

№ Тээвэр, туувар хийх замын чиглэл

Хяналтад нь заавал хамрагдах байнгын ажиллагаатай

улсын мал эмнэлгийн хяналтын цэг Хяналтад нь хамрагдах орон нутгийн мал эмнэлгийн хяналтын цэг

1

Баян-Өлгий- Ховд-Говь-Алтай-

Нийслэлийн чиглэлийн

төв зам болон зам дагуу

Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын “Таацын голын гүүр”, Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”,

Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Говь-Алтай, Баянхонгор аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Баян-Өлгий-Увс- Завхан аймгийн Тосонцэнгэл-Архангай-

Нийслэлийн чиглэлийн

төв зам болон зам дагуу

Архангай аймгийн Цахир сумын “Солонготын давааны ам”, Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Ховд, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Хөвсгөл-Булган- Орхон-Дархан-Уул-

Нийслэлийн чиглэлийн

төв зам болон зам дагуу

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гуртын гүүр”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баруунтуруун”, Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Хөвсгөл, Булган, Орхон, Дархан- Уул, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

2

Хөвсгөл-Булган-

Нийслэлийн чиглэлийн

төв зам болон зам дагуу

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Гуртын гүүр”,

Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь дэх мал эмнэлгийн хяналтын цэг

Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Өвөрхангай- Нийслэлийн чиглэлийн төв зам болон зам дагуу

Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Өвөрхангай, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Архангай- Нийслэлийн

чиглэлийн төв зам болон зам дагуу

Архангай аймгийн Цахир сумын “Солонготын давааны ам”, Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Архангай, Өвөрхангай, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Булган-Орхон-Дархан- Уул- Нийслэлийн чиглэлийн төв зам болон зам дагуу

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баруунтуруун”,

Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Булган, Орхон, Дархан-Уул, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Булган-Нийслэлийн чиглэлийн төв зам болон зам дагуу

Төв аймгийн Лүн сумын “Гүүрний ам”, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Шар хөтөл”, Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Сэлэнгэ- Нийслэлийн чиглэлийн төв зам болон зам дагуу

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Баруунтуруун”,

Хан-Уул дүүргийн “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Өмнөговь- Нийслэлийн

чиглэлийн төв зам болон зам дагуу

Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Өлзийт хорооллын

уулзвар”, “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

3

Дорнод- Нийслэлийн чиглэлийн төв зам болон зам дагуу

Нийслэлийн Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Дорнод, Хэнтий, Төв аймаг, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Замын-Үүд-

Нийслэлийн чиглэлийн

төв зам болон зам дагуу

Төв аймгийн Баян сумын “14 дүгээр зөрлөг”

/нийслэлийн Багахангай дүүргийн хойд уулзвар/, Нийслэлийн Налайх дүүргийн “4 дүгээр зөрлөг”, Хан-Уул дүүргийн “Өлзийт хорооллын уулзвар”, “Тавантолгойн гүүрний уулзвар” дахь мал эмнэлгийн хяналтын цэг

Дорноговь, Говьсүмбэр, Төв аймаг, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр байгуулсан түр ажиллагаатай мал эмнэлгийн хяналтын цэг

Жич: Нийслэл рүү нэвтрэхээс бусад тохиолдолд тухайн дамжин өнгөрөх аймгийн Засаг даргын шийдвэрээр тогтоосон замын чиглэлийг баримтлана.

Төрийн мэдээлэл · 2019 · № 20 (1073)638–645-р хуудас