Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай № 44
1.Цэдэвийн Цолмонг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 44 хот
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилсугай.
2.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 45 хот
Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тухай
Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.