Түр хорооны даргыг сонгох тухай № 36
2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 34 хот
Хуулийн төсөл буцаах тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09- ний өдөр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх боломжгүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай.
2019 оны 05 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 36 хот
Түр хорооны даргыг сонгох тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 25 дугаар зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон Улсын Парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий түр хорооны даргаар Жалбасүрэнгийн Батзанданг сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.