Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(1071)
— 613 —

Дэлхийн шуудан холбооны дүрмийн 9 дүгээр нэмэлт протокол

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН 9 ДҮГЭЭР НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Агуулга

Зүйл

I. (1 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт) Холбооны үйл ажиллагааны хүрээ болон зорилт

II. (1 bis зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт) Тодорхойлолт

III. (22 дугаар зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт) Холбооны баримт бичиг

IV. Дэлхийн шуудан холбооны дүрэмд оруулсан нэмэлт протокол хүчин төгөлдөр болох буюу түүний үйлчлэх хугацаа

ДЭЛХИЙН ШУУДАН ХОЛБООНЫ ДҮРМИЙН 9 ДҮГЭЭР НЭМЭЛТ ПРОТОКОЛ

Истанбул хотноо чуулсан Конгрессоор Дэлхийн шуудан холбооны гишүүн орнуудын Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид Вена хотноо 1964 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Дэлхийн шуудан холбооны дүрмийн 30.2 дугаар зүйлийн хүрээнд соёрхон батлах нөхцөлөөр дүрэмд дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулав.

1 дүгээр зүйл

(1 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлт) Холбооны үйл ажиллагааны хүрээ болон зорилт

Энэ дүрмийг батлах орнууд нь Дэлхийн шуудан холбооны нэрийн дор шуудангийн илгээмжийг харилцан солилцох шуудангийн нэг нутаг дэвсгэрийг үүсгэнэ. Чөлөөтэй дамжин өнгөрөх эрх нь Холбооны баримт бичигт заасан нөхцөлийн дагуу Холбооны бүх нутаг дэвсгэрээр бататгана.

Холбооны зорилго нь байгууллагын аюулгүй байдлыг хангах, шуудангийн үйлчилгээг сайжруулах болон салбарын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.

Төрийн мэдээлэл · 2019 · № 18 (1071)613-р хуудас