Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай № 31
2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 31 хот
Монголын үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Алений Арман, Дамбийгийн Гоошоохүү, Содномпилийн Мягмар, Лувсангийн Пүрэвдорж нарын бүрэн эрхийн хугацаа дууссан, Содномдоржийн Санасэр нь Үндэсний зөвлөлийн хуралд 6 сараас дээш хугацаанд биечлэн оролцоогүй тул Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 33 хот
Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Цэдэнгийн Гарамжав, Дамдины Цогтбаатар нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лхагваагийн Элдэв-Очирыг Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ, Чүлтэмийн Улаан нарыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны, Улсын