Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 18
(1071)
— 594 —

Нэмэлт протокол соёрхон батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

НЭМЭЛТ ПРОТОКОЛ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.2016 онд Истанбул хотноо хуралдсан Дэлхийн шуудан холбооны Бүрэн Эрхт төлөөлөгчдийн 26 дугаар их хурлаар хэлэлцэж баталсан “Дэлхийн шуудан холбооны дүрмийн есдүгээр нэмэлт протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр хот

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дараах заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалт:

“1.3.энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлийн 6.2-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах;

1.4.хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;”

2/40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.4 дэх заалт:

“1.1.гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;

1.2.анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох, хэргийг хэрэгсэхгүй болгох;

Төрийн мэдээлэл · 2019 · № 18 (1071)594-р хуудас