Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(1069)
— 530 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 60

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 05-ны өдөр Дугаар 59 хот

Албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.4, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2019 оны 10/09 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Баяраагийн Амгаланбаатарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2019 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 60 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т чиглэл болгосугай:

1) 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах;

2) Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, харилцан уялдаатай хэрэгжүүлэх;

3) Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр болон Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг

дэмжих, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах;

4) Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс сэргийлэх, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг, эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх;

5) Гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг дэмжих;

6) Хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аймаг, дүүргийн өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон бусад шаардлагатай зөвлөгөө, туслалцааг үзүүлж хэвших;

7) Хүүхдийг цахим орчны халдлагаас хамгаалах тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүнг үнэлж, хэрэгжилтийг сайжруулах, энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

8) Хар тамхи, мансууруулах бодисоор өсвөр, залуу үеийг хордуулж байгаа нөхцөл байдлыг судлан, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх;

9) Хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах, үндэсний хэмжээнд гарч байгаа хүүхдийн хөгжил, хамгааллын бүх төрлийн хөтөлбөр /контент/-ийн агуулга, чанарыг сайжруулах;

10) Нийгмийн ажилтны /гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, хууль сахиулах байгууллага зэрэг бүх салбарт ажиллаж байгаа/ албан тушаалын тодорхойлолтыг хүүхэд хамгааллын чиглэлээр хүлээх үүрэгтэй нь уялдуулан шинэчилж, нэгдсэн арга зүй, хариуцлагын зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

11) Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг дэмжих, импортын хүнсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах.

Төрийн мэдээлэл · 2019 · № 16 (1069)530–531-р хуудас