Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(746)
— 1745 —

Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай № 02

2012 оны 07 дугаар Дугаар 02 Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.3.2 дахь заалт, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Зандаахүүгийн Энхболдыг сонгосугай.

2.Энэ тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Л.ЦОГ

2012 оны 06 дугаар Дугаар 107 Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.6, 58 дугаар зүйлийн 58.1.2, 58.1.4 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь:

1.Банзрагчийн Дашдондовыг Увс аймгийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Зундуйн Энхтуяаг Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Мягмарсүрэнгийн Мандахбаярыг Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Чойндонгийн Даваасүрэнг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.

Төрийн мэдээлэл · 2012 · № 29 (746)1745-р хуудас