Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 15
(1068)
— 515 —

Журам батлах тухай № 382

8.1.6. суралцагч, төгсөгчдийн талаарх баримт материалууд; 8.1.7. бусад ач холбогдол бүхий барим бичиг.

Ес. Өөрчлөн байгуулах, татан буулгах

9.1. Академийг түүнийг үүсгэн байгуулагч болох Засгийн газрын шийдвэрээр өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгана.

Арав. Бусад

10.1. Академийн дүрэм, журам зөрчсөн буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомж болон Академийн дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 382 хот

Журам батлах тухай

Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8, 57.12, 77.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”-ыг 2 дугаар хавсралт, “Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам”-ыг 3 дугаар хавсралт, “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг 4 дүгээр хавсралт, “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”-ыг 5 дугаар хавсралт, “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-ыг 6 дугаар хавсралт, “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-ыг 7 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Төрийн албаны тухай хуульд тусгайлан зааснаас өөрөөр төрийн албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс тогтоохгүй байхыг төсвийн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн албан хаагчийн нэмэгдэл олгох журам батлах тухай” Засгийн газрын 1995 оны 6 дугаар

Төрийн мэдээлэл · 2019 · № 15 (1068)515-р хуудас