Yндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай № 27
113. Yндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай Дугаар 27 505
114. Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай Дугаар 54 506
115. Албан тушаалаас огцруулах тухай Дугаар 55 506
116. Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Дугаар 56 507
117. Удирдлагын академийн талаар авах зарим арга хэмжээний тухай Дугаар 366 507
118. Журам батлах тухай Дугаар 382 515
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 27 хот
Yндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болно” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж, 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, эсхүл хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах;” гэж тус тус заасны “... хүндрүүлж ...”, “... эсхүл хүндрүүлж ...” гэсэн заалт