Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай № 29
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 29 хот
Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1,15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхоролыг сонгосугай.
2.Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар томилогдсон тул Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
Эрдэнийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.
2.Улсын Их Хурлын гишүүн Дамдины Цогтбаатар, Цэдэнбалын Цогзолмаа нарыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Дуламсүрэнгийн Оюунхоролыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.