Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 13
(1066)
— 461 —

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

94. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 461

95. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай 463

96. Прокурорын тухай хуульд нэмэлт оруулах тухай 464

97. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай 465

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

98. Хуулийн төсөл буцаах тухай Дугаар 26 466

99. Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Дугаар 28 466

100. Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай Дугаар 29 467

2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/47 дугаар зүйлийн 47.12 дахь хэсэг:

“47.12.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.3.2-т заасан хувь хэмжээгээр ашигт малтмалын нөөц

ашигласны төлбөрийг тушаасан алтны борлуулалтын үнэлгээнээс суутган авч, улсын төсөвт шилжүүлнэ.”

2/47 дугаар зүйлийн 47.13 дахь хэсэг:

“47.13.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банк нь энэ хуулийн 47.12-д заасны дагуу төсөвт шилжүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, мэдээг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу дараа сарын 20-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ.”

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг:

“47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”

2/47 дугаар зүйлийн 47.3.2 дахь заалт:

“47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.”

3/47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэг:

“47.7.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна.”

4/47 дугаар зүйлийн 47.10, 47.11 дэх хэсэг:

“47.10.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын

Төрийн мэдээлэл · 2019 · № 13 (1066)461–462-р хуудас