Журам батлах тухай № 391
2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр Дугаар 391 хот Журам батлах тухай
Усны тухай хуулийн 31.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөр тооцох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад, төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.
Засгийн газрын 2018 оны 391 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ус ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (ус ашиглагч)-д шатлан өсгөх хэлбэрээр төлбөр ногдуулах, төлбөрийн хэмжээг тогтоохтой холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2. Усны тухай хуулийн 10.1.6-д заасан усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцохтой холбогдох харилцааг энэ журмаар зохицуулахгүй.
Хоёр. Төлбөр тооцох, төлбөрийг шатлан өсгөх хувь хэмжээ
2.1. Илүү ашигласан усны хэмжээг тооцохдоо Усны тухай хуулийн 29.1-д заасан этгээдтэй гэрээ байгуулсан ус ашиглагчийн ашигласан
усны бодит хэмжээ болон гэрээгээр зөвшөөрсөн хэмжээний зөрүүг хувьд шилжүүлэн тооцно.
2.2. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг тооцохдоо ус ашиглах гэрээнд заасан усны төлбөрийг илүү ашигласан усны хувь хэмжээгээр үржүүлж тооцно.
2.3. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг дараахь томьёогоор шатлан өсгөж тооцно:
D = B+B x A:100%
D-зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг шатлан өсгөсөн төлбөр (төгрөгөөр)
B-зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан ус, рашааны нөөц ашигласны төлбөр (төгрөгөөр)
А-төлбөр өсгөх хувь хэмжээ (хувиар)
2.4. Илүү ашигласан усны эзлэх хувийн жингээс хамааруулан доорх хувь хэмжээгээр төлбөрийг өсгөж тооцно.
Илүү ашигласан усны хэмжээ (хувиар)
5 хүртэл 5-10 хүртэл 10-15 хүртэл 15-20 хүртэл 20-25 хүртэл 25-түүнээс их
Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг өсгөх хувь
5.0 10.0 20.0 30.0 40.0 50.0
2.5. Илүү ашигласан усны төлбөр дээр шатлан өсгөсөн төлбөрийг нэмж, нийт төлбөрийг гаргана.
Гурав. Төлбөр төлөх, тайлагнах
3.1. Усны тухай хуулийн 29.1-д заасан этгээд зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усанд төлбөр ногдуулж, төлбөрийн хэмжээ болон төлбөр төлөх хугацааг заасан мэдэгдлийг төлбөр ногдуулснаас хойш ажлын 7 хоногт багтаан ус ашиглагч болон аймаг, нийслэлийн татварын албанд хүргүүлнэ.
3.2. Зөвшөөрсөн хэмжээнээс илүү ашигласан усны төлбөрийг Төсвийн тухай хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.