Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 10
(1063)
— 373 —

Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай № 13

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

72. Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай Дугаар 13 373

73. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай Дугаар 22 374

74. Зарлиг хүчингүй болгох тухай Дугаар 24 374

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

75. Журам батлах тухай Дугаар 341 375

76. Журам батлах тухай Дугаар 348 381

77. Журам батлах тухай Дугаар 353 386

78. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 354 389

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 13 хот

Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай

Монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлагдан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн Долоодугаар зүйлийн 1, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. “Аваргасын таван бодон”, “Алтан ундарга”, “Бужин даваа хаан”, “Довон хар бөх”, “Жангар”, “Зул алдар хаан”, “Мөнх сайхан төрт Алтан торц”, “Хан харангуй”, “Хилэн галзуу баатар” зэрэг баатарлаг туульсыг олон нийтэд дэлгэрүүлэн таниулж, дээжээс үндэсний бичигт буулган нэг хувийг бүтээж, Төрийн ордонд дээдлэн залсугай.

2. Жил бүрийн Цагаан сарын баярыг тохиолдуулан хаврын тэргүүн сарын шинийн гуравны өдөр, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд баатарлаг туульсыг хайлж байхаар тогтоосугай.

Төрийн мэдээлэл · 2019 · № 10 (1063)373-р хуудас