Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(745)
— 1729 —

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 131

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2012 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 131 хот

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2004 оны 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх онц чухал объектын жагсаалт”-ын “Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объектууд” гэсэн Хоёр дахь хэсэгт “6.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах 18 мгв-ын цахилгаан станц, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж” гэж нэмсүгэй.

2. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах 18 мгв-ын цахилгаан станц, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламжийг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад шилжүүлсэнтэй холбогдуулан зохих гэрээ байгуулж, хамгаалалтыг зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 133 хот

Журам батлах тухай Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.10-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Албан тушаалтны төрийн өмчлөлд шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах журмыг

хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Д.Хаянхярваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү журмыг хэрэгжүүлж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагын удирдлагад, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.ХҮРЭЛБААТАР

Засгийн газрын 2012 оны 133 дугаар тогтоолын хавсралт

АЛБАН ТУШААЛТНЫ ТӨРИЙН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛСЭН БЭЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ХӨЛСИЙГ ҮНЭЛЭХ, ХАДГАЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмаар албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн дүн бүхий бэлэг, үйлчилгээний үнэ хөлсийг төрийн өмчид шилжүүлэх, тэдгээрийг үнэлэх, хадгалах, зарцуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2. Энэхүү журмыг буцаан хэрэглэхгүй бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

1.3. Энэхүү журам нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4.1-д заасан албан тушаалтанд үйлчилнэ.

1.4. Албан тушаалтанд үзүүлсэн дараахь үйлчилгээнд энэхүү журмыг дагаж мөрдөнө:

1.4.1. албан тушаалтны 6 сарын цалингаас хэтэрсэн үнэ, хөлс бүхий үйлчилгээг албан тушаалтанд үнэ төлбөргүй үзүүлсэн бол;

1.4.2. албан тушаалтанд үзүүлсэн үйлчилгээний үнэ, хөлсний нийт хөнгөлөлт нь албан тушаалтны 6 сарын цалингаас илүү гарсан бол.

1.5. Албан тушаалтнаас төрийн өмчид шилжүүлсэн бэлэг, үйлчилгээний үнэ, хөлсийг үнэлэх, хадгалах, зарцуулах чиг үүргийг энэхүү журмын 3.1-д заасан орон тооны бус Комисс (цаашид “Комисс” гэх) эрхэлнэ.

Хоёр. Бэлгийг мэдүүлэх

2.1. Энэхүү журамд өөрөөр заагаагүй бол албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн дүн бүхий бэлгийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.

2.2. Энэхүү журмын 1.5-д заасан үйлчилгээний үнэ, хөлсийг албан тушаалтан мөнгөн дүнгээр илэрхийлж төрийн өмчлөлд шилжүүлнэ.

2.3. Албан тушаалтан хүлээн авсан бэлэг, үйлчилгээ (цаашид “бэлэг” гэх)-г төрийн өмчлөлд шилжүүлэх мэдүүлгийг энэхүү журмын хавсралтаар баталсан маягтын дагуу гаргаж тухайн байгууллагын Тамгын газар (захиргааны хэлтэс)-т хүлээлгэн өгнө.

2.4. Албан тушаалтан мэдүүлэгт бэлгийг хавсаргана. 2.5. Албан тушаалтны мэдүүлэг болон бэлгийг хүлээн авч Комисст хүргэх үүргийг тухайн байгууллагын Тамгын газар (захиргааны хэлтэс) хариуцан гүйцэтгэнэ.

2.6. Албан тушаалтан бэлэг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдүүлгийг гаргана.

Гурав. Комисс, түүний бүрэлдэхүүн

3.1. Комиссыг Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулна.

3.2. Комисс 11 хүний бүрэлдэхүүнтэй байна. Комиссын бүрэлдэхүүнд дараахь байгууллагын төлөөллийг оруулна:

3.2.1. Улсын Их Хурлын Тамгын газар; 3.2.2. Ерөнхийлөгчийн Тамгын газар; 3.2.3. Шүүхийн ерөнхий зөвлөл; 3.2.4. Гадаад харилцааны яам; 3.2.5. Сангийн яам; 3.2.6. Төрийн ёслолын алба; 3.2.7. Авлигатай тэмцэх газар; 3.2.8. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал; 3.2.9. төрийн бус байгууллага (3 хүн).

3.3. Комиссын даргыг гишүүд дундаасаа нэг жилийн хугацаатай сонгоно. Комиссын даргыг улируулан сонгохгүй.

3.4. Комиссын ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхий сайд батална.

Дөрөв. Бэлэг үнэлэх

4.1. Комисс албан тушаалтны гаргасан мэдүүлэгтэй танилцаж бэлгийг үнэлнэ.

4.2. Комисс нь уг бэлэгтэй холбоотой нэмэлт мэдээллийг холбогдох төрийн байгууллага болон тухайн албан тушаалтнаас гаргуулах, шаардлагатай тохиолдолд шалган тайлбар, тодруулга авч болно.

4.3. Мөнгөн бус хэлбэрийн бэлгийг үнэлэхдээ зах зээлийн үнэ, ханшийг харгалзан тогтооно. Үнэлэхэд хүндрэлтэй бэлэгний үнийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу мэргэжлийн үнэлгээчнээр тогтоолгож болно. 4.4. Комисс тухайн бэлэг нь түүх, соёлын дурсгалт зүйлд хамаарч болзошгүй гэж үзсэн тохиолдолд соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн зөвлөлд хандаж дүгнэлт гаргуулна.

4.5. Бэлэгний үнэ албан тушаалтны 6 сарын цалингийн хэмжээнээс хэтрээгүй болох нь үнэлгээгээр тогтоогдвол Комисс бэлгийг бүртгэлд оруулахгүйгээр тухайн албан тушаалтанд буцаан олгох шийдвэр гаргана.

Тав. Бэлэг хадгалах

5.1. Бэлгийг үнэлсний дараа бүртгэлд оруулж зориулалтын байранд хадгална. Мөнгөн хэлбэрийн бэлгийг төсвийн асуудал хариуцсан

төрийн захиргааны төв байгууллагын нээсэн Төрийн сангийн зохих дансанд байршуулна.

5.2. Эрдэнэсийн сан хөмрөгт орох үнэт эдлэл, түүх, соёлын дурсгалт зүйлийг зохих журмын дагуу эрдэнэсийн сан, үндэсний музей болон холбогдох бусад соёлын байгууллагад хадгалуулах шийдвэр гаргаж болно.

5.3. Хадгалалтын хугацаа дууссан, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон, холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хор хөнөөлтэй болох нь тогтоогдсон зэрэг шалтгааны улмаас бэлгийг хадгалах, захиран зарцуулах, ашиглах боломжгүй тохиолдолд баримт үйлдэн устгаж болно.

Зургаа. Бэлгийг зарцуулах

6.1. Комисс бүртгэлд оруулсан бэлгийг зарцуулах талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

6.1.1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.6-д заасны дагуу 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн зөрүүг төлүүлж, бэлэг хүлээн авсан албан тушаалтны өмчлөлд буцаан олгох;

6.1.2. бэлэг хүлээн авсан албан тушаалтан ажилладаг буюу харьяа байгууллагын хэрэгцээнд үнэ төлбөргүй шилжүүлэх;

6.1.3. төрийн болон нутгийн захиргааны бусад байгууллагын хэрэгцээнд үнэ төлбөргүй шилжүүлэх;

6.1.4. энэ журмын 5.2-т заасан холбогдох байгууллагад хадгалуулахаар үнэ төлбөргүй шилжүүлэх;

6.1.5. дуудлага худалдаагаар борлуулах;

6.1.6. баримт үйлдэн устгах.

6.2. Комисс бэлгийг зарцуулахтай холбогдуулан гаргасан шийдвэрийг мэдүүлэг гаргасан албан тушаалтанд мэдэгдэж биелэлтэд хяналт тавина.

6.3. Энэхүү журмын 6.1.5-д заасан дуудлага худалдааг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан журмыг баримтлан зохион байгуулж орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

Долоо. Албан тушаалтны өмчлөлд бэлгийг буцаан олгох

7.1. Албан тушаалтан 6 сарын цалингийн хэмжээнээс хэтэрсэн үнийн зөрүүг төлж бэлгийг өөртөө үлдээх санал гаргаж болох бөгөөд энэ тухай мэдүүлэгт тусгана.

7.2. Албан тушаалтан бэлэгний үнийн зөрүүг төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын нээсэн Төрийн сангийн зохих дансанд шилжүүлнэ.

7.3. Бэлэгний үнийн зөрүүг төлсөн баримтыг үндэслэн Комисс бэлгийг албан тушаалтны өмчлөлд шилжүүлж энэ тухай бүртгэлд тэмдэглэл хийнэ.

Найм. Бусад

8.1. Комисс төрийн өмчид шилжүүлсэн бэлэгний талаар мэдээллийн сан хөтөлнө.

8.2. Комисс нь энэхүү журмын хэрэгжилтийн тайланг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28.1.1, 28.1.2-т заасан байгууллагад жил бүрийн 5 дугаар сарын 1-ний дотор хүргүүлнэ.

8.3. Энэхүү журмын 8.2-т заасан тайлан нийтэд нээлттэй байх бөгөөд Комисс түүнийг цахим хуудас болон бусад хэлбэрээр нийтэд ил тод мэдээлнэ.

8.4. Бэлгийг үнэлэх, зарцуулах асуудлаар Комиссын гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг шүүхэд гаргаж болно.

8.5. Албан тушаалтан энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдолд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.

�������� ���������� ������ �����

_______________________________ -�� ___________________________ -� (������ ������������ ���) (������� ���)

_________________________ -��� ________________________________________ (����� �������� ���) (������ ����, ���� /��/-��� ����� ������ ���)

����� ����� ����������� ���������������� ������ ����� �����, ������������ ���, ���� �� ������� ������ ������� ����� ������ ���� ��������� ����������, ���� ��������� �������� ��������� ��������� ����� ������� 16.5-� ������ ����� ����� �������� 6 ����� ��������� ���������� �������� ��� ������ ������� �������� �����.

1. �������� �����:

������ ������� �� ������ �������

����� ����� ����, ����� ������ �������� ����

��������� (��� ���������, ������� ��������, ������ ���������, �����)

������ ������� ������������� ������

2. �������� ������������ (������, ������): ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

3. �������� �� ������� (���, ���� �����������, ����� �����) ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

4. ����� ������ ����� �����: _________________

5. �������� �������: ________________________

�������� ��� (������ ���) _________________

����� ������� ������ ������������� ���������� ������� (�������� ��� �������� ��� ���������� ����� �������, ����� ������ ������������� ���������� ������ �����������)_____________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

АЛБАН ТУШААЛТНЫ ТӨРИЙН ӨМЧЛӨЛД ШИЛЖҮҮЛСЭН БЭЛЭГ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ, ХӨЛСНИЙ ТАЛААРХИ МЭДҮҮЛЭГ

Журмын хавсралт

6. ������� ������ ���� �������� ����:

���� ����

7. ������� ������ ������� ���������� ����� ��������: ____________________ ____________________ ________ (���) (����� ����) (�����)

��������� ������������ ������ ����� ( ���������� ������)-�� ������� ������ ����� 8. ���������� ������ ����� �������� ���������: ____________________ ____________________ ________ (���) (����� ����) (�����)

9. ������� ����� ����������� ������ ������� ���������� ������� ������, ��������, ��������� �������� �������� ���� ����� ��� ������� (������ “������” ���) ���������� �������� ���������:

____________________ ____________________ ________ (���) (����� ����) (�����)

�������� ������ �����

10. ������ ������ ����� �������� ���������:

____________________ ____________________ ________ (���) (����� ����) (�����)

11. ������ ������� ��������� ������������ ����:

���� ����

���� ���

�������� ��� (������ ���) ______________

������ ������� ���������� �������

������� (�������� ������ ��������� ������ ����������� ����� ����� ����������� ������ ��������, �������, ��������� ����� ����, ������� ������� �������� �����������) _________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

(����� ��������� ������ ������ ���������� �����, ������������ ��� ������ ������, ��������, ��������� ����� “�����”-��� 4.1-4.4-� ������ ����� ������)

12. ������� �������� �������� �������� �������:

����������� ������� �������� �����

������ ������� ����� ������� ���� ������� �����, �������� �����

13. ������� ��������� �������� �������� �������:

����� ������ ����� ����� ��������� ��������� ������������ ������� ��� ��������� ���������

������ ����� ������� ���������� ����� ������������ ������� ��� ��������� ���������

“����� ��������� ������ ������� ���������� �����, ������������ ��� ������� ������, ��������, ��������� �����”-�� 5.2-� ������ ��������� ������������ ��� ��������� ���������

6 ����� ��������� ���������� �������� ����� ������ �������, ����� ������ ����� ����� ���������� ��������� ����

������ ������ ������

�������� ������������ ���������

������� (������� ��������� ����� ��������� ������ ������� ���������� �����, ������������ ��� ������� ������, ��������, ��������� ������ 5.3-� ������� ��������� ������ ��� ������ ��� �����������) ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________ ______________________________________________________________________

14.����������������� �����:

____________________ ____________________ ________ (�������� ������ ���) (����� ����) (�����)

____________________ (������)

������� (�������� �������� �������� ����� ����� ���� �����)

Төрийн мэдээлэл · 2012 · № 28 (745)1729–1737-р хуудас