Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай № 339
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 339 хот
Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд (Ц.Нямдорж)-д үүрэг болгосугай.
Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Иргэн, хуулийн этгээдээс хуулийн этгээдийн нэр авах хүсэлт гаргах, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтад тавигдах шаардлага, хязгаарлалтыг тогтоох, хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахад энэ журмыг баримтална.
1.2. Иргэн, хуулийн этгээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу дараахь тохиолдолд хуулийн этгээдийн нэр авах хүсэлт гаргаж, тухайн нэрийн баталгаажуулалт хийлгэнэ:
1.2.1. хуулийн этгээдийг шинээр байгуулах; 1.2.2. хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах; 1.2.3. хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх.