Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(1060)
— 241 —

Журам батлах тухай № 327

4.Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 327 хот

Журам батлах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Гамшгийн зэрэглэл тогтоох журам”-ыг 1 дүгээр, “Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт”-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН

Засгийн газрын 2018 оны 327 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ГАМШГИЙН ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Аюулт үзэгдэл, ослын улмаас үүссэн гамшгийг тодорхойлох, гамшгийн зэрэглэлийг тогтооход энэ журмыг мөрдлөг болгоно.

1.2. Гамшгийн нөхцөл байдлыг үнэлэх, гамшгийн мэдээллийн сан бүрдүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга

хэмжээг удирдлага зохицуулалтаар хангах, хүмүүнлэгийн тусламж хүсэх, үүссэн нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэхэд гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлийг үндэслэл болгоно.

Хоёр. Гамшгийг тодорхойлох

2.1. Тохиолдсон аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, хамарч байгаа хүрээ, хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учруулсан хор уршгийг илэрхийлсэн шалгуур үзүүлэлтээр гамшгийг тодорхойлно.

2.2. Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлыг аюулын эрчимжилт, хор хөнөөлийн түвшин, үргэлжлэх хугацаагаар үнэлэх бөгөөд аюулын эрчимжилт, хор хөнөөлийн түвшинг түүний хурд, хүч, нягтрал, хөнөөлийн зэргээр, үргэлжлэх хугацааг цаг, өдөр, сараар тус тус тооцно.

2.3. Гамшгийн хор уршгийн нөхцөл байдлыг тодорхойлохдоо нэрвэгдсэн, амь насаа алдсан хүний тоо, хорогдсон болон өвчилсөн мал, амьтан, хамарсан хүрээ, нийгэм, эдийн засагт учруулсан бодит хохирлоор үнэлэх бөгөөд мал, амьтны өвчлөл, хорогдлыг нийт мал, амьтны тоо толгойд эзлэх хувиар, хамрах хүрээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, барилга, байгууламжийн ач холбогдлоор, нийгэм, эдийн засагт учруулсан бодит хохирлыг тухайн орон нутгийн төсөвт эзлэх хувиар тус тус тооцно.

2.4. Тухайн гамшгийн төрөлд хамаарах нийт шалгуур үзүүлэлтийн 50 хувь нь бүрдсэн байвал гамшиг болсонд тооцно.

2.5. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлтэд ашиглах мэдээ, мэдээллийг байгаль орчин, хөдөө аж ахуй, санхүү, эдийн засаг, эрүүл мэнд, дэд бүтцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд болон ус цаг уур, орчны хяналт шинжилгээний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, шаардлагатай гэж үзсэн бусад мэргэжлийн байгууллагатай хамтран тухай бүр шинэчилж байна.

Гурав. Гамшгийн зэрэглэл

3.1. Гамшигт нэрвэгдсэн, амь насаа алдсан хүний тоо, хамарсан нутаг дэвсгэрийн хэмжээ, гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааны удирдлага зохицуулалт, оролцсон хүч хэрэгслийг харгалзан гамшгийг орон нутгийн, бүсийн, улсын хэмжээний гэж зэрэглэл тогтоож, шар, улбар шар, улаан өнгөөр тэмдэглэнэ.

Гамшгийн зэрэглэл Гамшгийн түвшин

Нэрвэгд- сэн хүний тоо

Амь насаа алдсан хүний тоо

Хамарсан нутаг дэвсгэр Удирдлага Оролцох хүч хэрэгсэл

Орон нутгийн Шар 10 хүртэл 2 хүртэл

2 хүртэл аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан

Тухайн орон нутгийн онцгой комисс, Онцгой байдлын газар, хэлтэс

Аймаг, дүүрэг, сумын гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл

Бүсийн Улбар шар 11-99 хүртэл 3-9 хүртэл

Тухайн бүсийн 3 ба түүнээс дээш аймаг, дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан

Улсын онцгой комисс, ОБЕГ

Бүс, нийслэл болон аймаг, дүүргийн гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл

Улсын хэмжээний Улаан 100 ба түүнээс дээш

10 ба түүнээс дээш

2 ба түүнээс дээш бүс, нийслэлийг хамарсан

Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ

Улсын гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, Зэвсэгт хүчний анги, салбар

3.2. Гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлтийг ашиглан гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн шатны онцгой комисс гамшгийн зэрэглэлийг тогтооно.

3.3. Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас үрэгдэх, улсын онц чухал обьект, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнд ноцтой эвдрэл гэмтэл гарч, нийгэм, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд гамшгийг тодорхойлох шалгуур үзүүлэлт, гамшгийн зэрэглэлээс үл хамаарч гамшгийн нөхцөл байдал үүссэнд тооцож, Засгийн газар, Улсын онцгой комисс удирдлага зохицуулалтаар хангана.

Дөрөв. Бусад

4.1. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ГАМШГИЙГ ТОДОРХОЙЛОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Гамшгийн төрөл

Шалгуур үзүүлэлт

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал Хор уршгийн нөхцөл байдал

Аюулын эрчимжилт, хор хөнөөлийн түвшин Үргэлжлэх хугацаа Нэрвэгдсэн хүний тоо

Нас барсан хүний тоо

Нийт мал, амьтны хорогдол (тус бүр хувиар)

Нийт мал, амьтны өвчлөл (тус бүр хувиар)

Хамрах хүрээ

Учирсан бодит хохирлын орон нутгийн төсөвт эзлэх хувь

1 2 3 4 5 6 7 8 9

Ой, хээрийн гал түймэр Түймрийн тархах хурд 1 хүртэл км/цаг

Ойн түймэр 15-20 хоног, хээрийн түймэр 3-5 хоног

10-20 2 ба түүнээс дээш 2.0 -

Ойн талбай 200 га-аас дээш, хээрийн талбай 1000 га-аас дээш, ойролцоо 5 км-ийн бүсэд дэд бүтцийн байгууламж орших, газар тариалан эрхэлж байгаа аж ахуйн нэгж (ААН), иргэний ашиглаж байгаа талбайн 30-аас дээш хувийг хамарсан

2.0

Засгийн газрын 2018 оны 327 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

Хүчтэй, хуй салхи

Дундаж хурд 18м/с, түүнээс их (өрөвхийлэлт 24 м/с түүнээс их)

Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Нутаг дэвсгэрийн гуравны нэгээс дээш хувийг хамарсан, Дэд бүтцийн байгууламж, улсын онц чухал объектод гэмтэл учрах

2.0

Цасан болон шороон шуурга

Салхины дундаж хурд 10 м/с болон түүнээс их, алсын бараа 2000 м-ээс бага болох

3 цаг, түүнээс дээш

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Нутаг дэвсгэрийн гуравны нэгээс дээш хувийг хамарсан, Дэд бүтцийн байгууламж, улсын онц чухал объектод гэмтэл учрах

2.0

Аянга

Дулааны бургилалтын үүл босоо чиглэлд хөгжин хөгжлийн дээд шатандаа хүрч, тодорхой нөхцөлд цахилгаан цэнэг хуримтлагдаж үүл газрын хооронд ниргэлт явагдах үзэгдэл

Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - - - 2.0

Үер

-Гол, мөрний ус үерийн түвшинд хүрэх, -Хүчтэй аадар борооны ус гуу жалга, хэвгий даган шавар, шороо, чулуутай холилдож хуйлран урсах

Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

10-15 айл өрх, 3-5 хүртэл ААН, 1-3 хүртэл дэд бүтцийн байгууламж

2.0

Ган

Жилийн 5-8 дугаар сард агаарын хамгийн их температур өндөр уулын бүсэд +250С, ойт хээр, хээрийн бүсэд +300С, говь цөлийн бүсэд +320С болон түүнээс их, агаарын харьцангуй чийг 30 хувиас бага буюу хуурайшилттай хоногийн тоо 10 хоногт 5, сард 15-аас олон байх

1 сар ба түүнээс дээш

50 болон түүнээс дээш - 1 хувь ба түүнээс дээш -

Нутаг дэвсгэрийн гуравны нэгээс дээш хувийг хамарсан, газар тариалан эрхэлж байгаа ААН, иргэний ашиглаж байгаа талбайн 30-аас дээш хувийг хамарсан

2.0

Зуд

10 хоног болон сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаас 30С болон түүнээс хүйтэн, бэлчээрийн цасны нягт 0.25 г/см3 ба түүнээс их, цасны дундаж зузаан уулын болон ойт хээрийн бүсэд 25 см-ээс, хээрийн бүсэд 22 см- ээс, говь цөлийн бүсэд 12 см-ээс их байх, мал тэжээл, усаар дутагдах, эсвэл цасны өнгөн хэсэг ба гүндээ мөсөн бүрхэвч тогтсоноос мал бэлчээрлэх боломжгүй болох

14 хоног ба түүнээс дээш

50 болон түүнээс дээш - 2 хувь ба түүнээс дээш - Нутаг дэвсгэрийн гуравны нэгээс дээш хувийг хамарсан 2.0

Газар хөдлөлт 4 ба түүнээс дээш магнитудын хүчтэй Хугацаа хамаарахгүй

10 ба түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Боловсрол, эрүүл мэндийн болон бусад суурь үйлчилгээ тасалдах, Дэд бүтцийн байгууламж, улсын онц чухал объектод гэмтэл учрах

2.0

Малын гоц халдварт өвчин

Хорио цээрийн дэглэм тогтоох өвчний жагсаалтад орсон өвчин гарсан

Хугацаа хамаарахгүй

50 болон түүнээс дээш - Зориудын устгал нь 10 хувь ба түүнээс дээш

2 ба түүнээс дээш аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 2.0

Хүний гоц халдварт өвчин

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан “Шинэ ба сэргэн тархаж буй халдварт өвчний ангилал”-ын А, В, С жагсаалтад байгаа болон Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн Хавсралт 2 хүснэгтийн дагуу шийдвэр гаргах схемээр зохицуулагдан мэдээлэгддэг хүний халдварт өвчнүүд

Хугацаа хамаарахгүй

50 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - - Нутаг дэвсгэрийн гуравны нэгээс дээш хувийг хамарсан 2.0

Хортон шавьж мэрэгчдийн тархалт

1 га талбайд 100-аас дээш тоотой хортон мэрэгч тархсан 1 м2 талбайд 17-оос дээш тоотой хортон шавьж тархсан

Хугацаа хамаарахгүй - - - - Нутаг дэвсгэрийн гуравны нэгээс дээш хувийг хамарсан 2.0

Объектын гал түймэр

Гал түймэр хүний амь нас, эрүүл мэндэд хөнөөл учруулах хэмжээнд хүрэх, бусад барилга, байгууламжид тархан дэлгэрэх

Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Нийтийн барилга, байгууламж, Улсын онц чухал обьект, Гал түймрийн эрсдэлийн 1, 2, 3 дугаар зэргийн барилга байгууламж

2.0

Химийн хорт бодис алдагдах

Химийн хорт болон аюултай бодис хүрээлэн байгаа орчин дахь тухайн бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрэх

Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Хордуулах аюул ариутгал, хамгаалалтын бүсээс гадагш тархаж тухайн нутаг дэвсгэрийн гуравны нэгээс дээш хувийг хамарсан

2.0

Цацрагийн осол

Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан Аюулгүй ажиллагааны ерөнхий шаардлага NoGSR Part-7 “Цөмийн болон цацрагийн ослын бэлэн байдал, хариу арга хэмжээ” баримт бичигт заасан нөхцөл байдал үүсч цацраг идэвхт бодис алдагдах

Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрмийн дагуу ослын шарлагын бүх замуудыг тооцож, эдгээрт хүн амын ослын үед авах эффектив тунгийн түвшин 100 мЗв -ээс их хэмжээтэй цацраг идэвхт бодисоор бохирдох

2.0

Тэсрэлт, дэлбэрэлт 50 кПа ба түүнээс дээш хүчтэй энерги ялгарах Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Боловсрол, эрүүл мэндийн болон бусад суурь үйлчилгээ үзүүлдэг байгууллагын барилга байгууламж, Дэд бүтцийн байгууламж, улсын онц чухал объектод гэмтэл учрах

2.0

Үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсө- нөөс үүсэх осол

Үйлдвэрлэл, технологийн горим, барилгын норм, норматив зөрчигдсөнөөс тоног төхөөрөмж, барилга байгууламж ноцтой эвдрэх, нурах

Хугацаа хамаарахгүй

10 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - -

Нийгмийн суурь үйлчилгээ тасалдах, тоног төхөөрөмж, барилга байгууламж эвдрэх нурах, Дэд бүтцийн байгууламж, улсын онц чухал объектод гэмтэл учрах

2.0

Тээврийн хэрэгслийн осол, сүйрэл

Усан болон хуурай зам, агаарын тээврийн хэрэгсэл осолдож сүйрэх

Хугацаа хамаарахгүй

50 болон түүнээс дээш

2 ба түүнээс дээш - - - 2.0

Төрийн мэдээлэл · 2019 · № 7 (1060)241–249-р хуудас