Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(1060)
— 221 —

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай № 19

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 19 хот

Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай

Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрийн өндөр албаны тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл”-ийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 73 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГ ЗИНДАА, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНЫ ЗЭРЭГЛЭЛ

Зэрэг зиндаа Улс төрийн албан тушаал

Захиргааны албан тушаал

Тусгай албан тушаал

Адилтгах албан тушаалын зэрэглэл

Улс төрийн албан тушаал

Захиргааны албан тушаал

Тусгай албан тушаал

ТӨ-I Монгол Улсын Ерөнхийлөгч

ТӨ-II

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд

ТӨ-III

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Шадар сайд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч

ТӨ-IV

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий прокурор

ТӨ-IVА

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Монгол банкны Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий аудитор, Авлигатай тэмцэх газрын дарга

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 19 дүгээр тогтоолын хавсралт

ТӨ-V

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч ТӨ-VА

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Аймгийн Засаг дарга

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Авлигатай тэмцэх газрын дэд дарга

ТӨ-VI Дэд сайд

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга

ТӨ-VIА

Ерөнхийлөгчийн зөвлөх, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Монгол банкны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, Үндэсний статистикийн хорооны дэд дарга, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга

Төрийн мэдээлэл · 2019 · № 7 (1060)221–223-р хуудас