Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(1060)
— 207 —

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай № 13

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 12 хот

Төрийн албаны зөвлөлийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Балтавын Цогоогийн Төрийн албаны зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 13 хот

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг томилох тухай

Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, 68.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Должингийн Баатарсайхан, Дорждамбын Зүмбэрэллхам, Бадамцоогийн Идэрчулуун нарыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилсугай.

2.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2019 · № 7 (1060)207-р хуудас