Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(745)
— 1705 —

Чиглэл өгөх тухай № 106

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

418. Чиглэл өгөх тухай Дугаар 106 1705

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

419. “Цахим засаг” үндэсний хөтөлбөр батлах тухай Дугаар 101 1706

420. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Дугаар 131 1729

421. Журам батлах тухай Дугаар 133 1729

422. Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Дугаар 136 1738

423. Хөдөө аж ахуйн ээлжит тоолого явуулах тухай Дугаар 137 1739

2012 оны 06 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр Дугаар 106 хот

Чиглэл өгөх тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2, Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7, Соёлын өвийг хамгаал ах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 13 дугаар зүйлийн 13.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг. Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйлсийг хадгалан, хамгаалах зорилгоор: 1. Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн археологи болон палеонтологийн малтлага, судалгааны ажлын болон олдворуудын нэгдсэн судалгааг гаргах, каталогжуулан Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл- мэдээллийн санд бүртгүүлэх, зарим дурсгалт газрыг Дэлхийн байгалийн болон соёлын өвийн жагсаалтад бүртгүүлэх;

Төрийн мэдээлэл · 2012 · № 28 (745)1705-р хуудас