Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1059)
— 168 —

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай № 25

2.Энэ тогтоолын 1 дэх заалтад заасан улсын төсвөөс санхүүжүүлэх зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

3.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Нөхөн болон дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр Дугаар 25 хот

Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь: 1.Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдаар доор дурдсан хүмүүсийг томилсугай:

1/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Лувсаннамсрайн Оюун- Эрдэнийг;

2/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ёндонпэрэнлэйн Баатарбилэгийг;

3/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар Бямбасүрэнгийн Энх-Амгаланг.

Төрийн мэдээлэл · 2019 · № 6 (1059)168-р хуудас