М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай № 09
2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 09 хот
М.Энхболдыг Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.6 дахь заалт, 10.4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Улсын Их Хурлын гишүүн Миеэгомбын Энхболдыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2019 оны 02 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 10 хот
Монгол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын даргаар Улсын Их Хурлын гишүүн Гомбожавын Занданшатарыг сонгосугай.
2.Энэ тогтоолыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.