Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1058)
— 149 —

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2019 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 02 хот Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат, Д.Ганзориг, Ш.Цогтоо, Д.Солонго, Б.Буяндэлгэр, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал оролцож, мэдээлэл гаргагч, иргэн А.Базар, Э.Ариунзаяа, П.Ундрах-Эрдэнэ нар оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэж, мөн “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хянан хэлэлцлээ.

Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн А.Базар, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Э.Ариунзаяа нар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хандаж:

“Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн дагуу төлбөр авагч нь худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсыг түүнд буцаах бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн дагуу гүйцэтгэх хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад дахин ирүүлэхгүй буюу цаашид тухайн асуудлаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй байх үр дагавартай байна.

Төрийн мэдээлэл · 2019 · № 5 (1058)149-р хуудас