Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1058)
— 117 —

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

26. Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 117

27. Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай 118

28. Нотариатын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ өөрчлөлт оруулах тухай 118

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

29. Дүрэм шинэчлэн батлах тухай Дугаар 317 119

30. Журам шинэчлэн батлах тухай Дугаар 319 130

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

31. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай Дугаар 02 149

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сонгуулийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэг:

“125.5.Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон

Төрийн мэдээлэл · 2019 · № 5 (1058)117-р хуудас