Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1057)
— 82 —

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 161 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 161.3 дахь хэсэг нэмсүгэй:

“161.3.Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 161.1, 161.2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 10.2.6 дахь заалт нэмсүгэй: “10.2.6.Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэн ёсоор болгосон.”

2 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “10.2.3-т” гэснийг “10.2.3, 10.2.6-д” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Төрийн мэдээлэл · 2019 · № 4 (1057)82-р хуудас