Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(1055)
— 22 —

Гэрээ соёрхон батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 10 дугаар Улаанбаатар сарын 26-ны өдөр хот ГЭРЭЭ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээ”-г Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 161 хот

Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын төрийн шагналын тухай дүрэм”-ийн Гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ардчилал, хүний эрхийн өдрийг” гэсний дараа “, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний болон цагаан сарын баярын өдрийг” гэж нэмсүгэй. 2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 302 дугаар зарлигаар батлагдсан “Монгол Улсын төрийн шагналын тухай дүрэм”-ийн Нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “5 хүртэл” гэснийг “10 хүртэл” гэж, Хоёрдугаар зүйлийн 7 дахь хэсгийн “тухайн оны 11 дүгээр сарын 1-ний дотор” гэснийг “тухайн оны 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний дотор” гэж, Гуравдугаар зүйлийн 3 дахь хэсгийн “5 сая” гэснийг “12 сая” гэж тус тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2019 · № 2 (1055)22-р хуудас