Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 1
(1054)
— 6 —

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ЭРХ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ОНЦГОЙ БҮС ХОНКОНГИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төв Засгийн газраас энэхүү хэлэлцээрийг байгуулах бүрэн эрхийг авсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн (“ЗЗОБ Хонконг”) Засгийн газар (цаашид “талууд” гэх), Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлж, хамтран ажиллах замаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөрдөн байцаах, яллах болон гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураан авахад хоёр талын хууль сахиулах үр нөлөөг сайжруулахыг эрмэлзэн, дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

1 дүгээр зүйл Туслалцааны хамрах хүрээ 1. Талууд энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу эрүүгийн хэргийн талаар өргөн хүрээнд туслалцаа үзүүлэх арга хэмжээ авна. 2. Энэхүү хэлэлцээрийн зорилгоор эрүүгийн хэргийн талаар гэдэгт туслалцаа үзүүлэхийг хүссэн хүсэлтийг гаргах үед хүсэлт гаргагч талын эрх бүхий байгууллагын харьяаллын хүрээнд байгаа аливаа хэрэгт мөрдөн байцаах, яллах, эсхүл байцаан шийтгэх ажиллагаа явуулахыг ойлгоно. 3. Туслалцаанд дараахь зүйл хамаарна. Үүнд: (a) холбогдох этгээдээс мэдүүлэг, эсхүл нотлох баримт авах; (b) мэдээлэл, баримт бичиг, тэмдэглэл болон нотлох эд зүйлсээр хангах; (c) аливаа этгээдийг, эсхүл зүйлийг таних, эсхүл хайж олох; (d) баримт бичиг гардуулах;

Төрийн мэдээлэл · 2019 · № 1 (1054)6-р хуудас