Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 158
2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 158 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан шүүгч Эрдэнэжаргалын Ариунааг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, шүүгч Ламжавын Эхлэлтийг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 159 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мундагбаатарын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмэдийн Баттөрийг томилсугай.