Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай № 123
7.5.7. эрүүл мэндийн урьдчилан болон хугацаат үзлэг зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллага, хамрагдсан ажилчдын тоо;
7.5.8. шинээр байгуулагдсан болон шинэ тоног төхөөрөмж болон хөдөлмөрийн нөхцөл, эрүүл ахуйн лабораторын тоо.
2012 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 123 хот Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай
Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засгийн газар болон Мянганы сорилтын корпорациар дамжуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа АНУ- ын Засгийн газар хоорондын Мянганы сорилтын гэрээний дагуу барих Чойр-Сайншандын чиглэлийн 176.4 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгч “Жянши уотэр энд хайдропауэр констракшн” компанийн 400, “Халла инженеринг энд констракшн” корпорацийн 314, Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хайгуул, судалгааны ажил гүйцэтгэх “Голден сий петролиум” ХХК-ийн 145, “Зон хэн юу тиан” ХХК-ийн 500, “М-Си-Эс Петро Монголиа” ХХК-ийн 180, “Гоби энержи партнерс” ХХК-ийн 154, “Сансарын геологи хайгуул” ХХК-ийн 252, “Эн пи ай” ХХК-ийн 213, “Эй пи и экс пи ар өү” ХХК-ийн 150, Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “100 мянган айлын орон сууц” төслийн хүрээнд барилгын ажил гүйцэтгэх “БСИЖМН” ХХК-ийн 400, “Си жи жи си монголиа” ХХК-ийн 600, “Өндөрбуянт холдинг” ХХК-ийн 600, “Их үйлсийн эрэлд” ХХК-ийн 500, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Өвөрбаянгийн ордын далд уурхай болон баяжуулах үйлдвэрийн суурь бүтэц, угсралтын ажлыг гүйцэтгэх “Баян эрч” ХХК-ийн 600, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрт цемент үйлдвэрлэх хуурай аргын технологийн шугамын барилга байгууламж барих, тоног төхөөрөмж угсрах “Цемент, шохой” ХК-ийн 647, улсын төсвийн хөрөнгөөр барих Өндөрхаан- Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажлыг гүйцэтгэгч “Насны зам” ХХК-ийн 400, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Хөх цавын шохойн ордыг түшиглэн цементийн үйлдвэр, Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дахь Цагаан суваргын зэс, молибденийн ордыг түшиглэн баяжуулах үйлдвэр барих “Монголын алт” ХХК-ийн 1411