Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1053)
— 1774 —

Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай № 157

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 156 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Адил шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжин томилогдох болсонтой холбогдуулан Цэдэн-Ишийн Туяаг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Сүхээгийн Уранчимэгийг Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Аюурзанын Энхтөрийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2018 оны 12 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 157 хот Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэдэн-Ишийн Туяаг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Сүхээгийн Уранчимэгийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Аюурзанын Энхтөрийг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус шилжүүлэн томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
Төрийн мэдээлэл · 2018 · № 48 (1053)1774-р хуудас