Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 153
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 153 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн шүүгч Ядамсүрэнгийн Туулыг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр Дугаар 148 хот
Албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. Дуламсүрэнгийн Даваа нь өөр албан тушаалд томилогдон ажиллах болсон тул Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалаас нь чөлөөлсүгэй.
2. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох хүртэл Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэгт ажлыг Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбатад хариуцуулсугай.