Журам батлах тухай № 119
5.2. Бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгдэх, нийлэх, хувьцаа худалдах болон худалдан авснаар дүрмийн сандаа өөрчлөлт оруулан бүртгүүлэх хүсэлт гаргасан давамгай байдалтай хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авахдаа уг асуудлаар төрийн захиргааны байгууллагын дүгнэлт байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт байхгүй бол хуулийн этгээдээс уг дүгнэлтийг шаардана.
5.3. Үнэт цаасны арилжаа эрхлэх эрх бүхий байгууллага нь ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн хувьцааны тодорхой хувийг худалдан авах тухай хүсэлт гаргасан давамгай байдалтай хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхэд тухайн компанийн энгийн хувьцааны 20-иос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг хүсэлт гаргасан хуулийн этгээд өмчлөх нөхцөл бүрдсэн гэж үзвэл арилжаа хийхээс өмнө төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг уг хуулийн этгээдээс шаардана.
5.4. Төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын дагуу хуулийн этгээдийн ирүүлсэн өргөдлийг хянан үзэж шийдвэрлэхэд тухайн салбар, зах зээлийн онцлогийг харгалзан бусад төрийн болон төрийн бус байгууллагаас мэргэжлийн шинжээч, зөвлөхийг татан оролцуулж болно.
5.5. Энэхүү журмыг хэрэгжүүлэх явцад гарсан маргааныг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
2012 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 119 хот
Журам батлах тухай Өрсөлдөөний тухай хуулийн 11.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулсан, шийдвэр гаргасан этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныг зөрчиж гэрээ, хэлцэл байгуулсан этгээдийн талаархи бодит мэдээллийг нотлох баримтын хамт өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх)-д ирүүлсэн иргэн, хуулийн этгээд (цаашид “мэдээлэгч” гэх)-д тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. 1.2. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасан зөрчлийг иргэд, олон нийтийн оролцоотой шуурхай илрүүлэн богино хугацаанд арилгах, цаашид тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байхад энэ журмын зорилго оршино.
1.3. Өрсөлдөөний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийг сайн дураараа илчилсэн этгээдэд энэхүү журам хамаарахгүй.
Хоёр. Мэдээлэл хүлээн авах
2.1. Төрийн захиргааны байгууллага нь мэдээллийг хүлээн авч, бүртгэн энэхүү журмын хүрээнд шалган урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэнэ.
2.2. Мэдээллийг бичгээр хүлээн авна. Мэдээлэл нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Хэрэв мэдээлэл нь энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай шалтгааныг тодорхой дурдсан үндэслэл бүхий хариуг мэдээлэгчид бичгээр хүргүүлнэ.
Гурав. Мэдээлэлд тавигдах шаардлага
3.1. Мэдээлэлд мэдээлэгчийн нэр, хаяг, холбоо барих утас, регистрийн дугаар байна. Мэдээлэгчийн хүсэлтээр түүний нэр, хаяг, утас, электрон шуудан зэрэг хувийн мэдээллийг нууцалж болно.
3.2. Мэдээлэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасан зөрчлийг анх илчилсэн, нотолсон байна. Өмнө нь тухайн зөрчлийн
Засгийн газрын 2012 оны 119 дүгээр тогтоолын хавсралт
талаар шаардлага хангасан мэдээлэл, нотлох баримт ирсэн эсхүл төрийн захиргааны байгууллагын хийсэн хяналт шалгалтын явцад тухайн зөрчлийг илрүүлж нотолсны дараа мэдээлэл ирүүлсэн бол түүнийг хүлээж авахгүй.
3.3. Мэдээлэгч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт, мэдээллийг ирүүлсэн байна.
Дөрөв. Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргах
4.1. Төрийн захиргааны байгууллага нь мэдээлэл, нотлох баримтад дүн шинжилгээ хийж, торгууль ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болж, торгууль зохих дансанд төлөгдсөн өдрөөс хойш ажлын 14 хоногт багтаан шийдвэр гаргана.
4.2. Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг түүнд албан бичгээр хүргүүлнэ.
4.3. Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох шийдвэрийн хувийг торгуулийн шийтгэврийн хуулбар, торгууль төлсөн баримтын хамт төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.4. Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэхүү журмын 4.3-т заасан баримтын хамт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан торгуулийн орлогын мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилтийн эх үүсвэрийг төрийн захиргааны байгууллагад буцаан олгоно.
4.5. Төрийн захиргааны байгууллага нь мэдээлэгчид мөнгөн урамшууллыг олгоно. Мөнгөн урамшуулал олгохдоо мэдээлэгчийн иргэний үнэмлэх эсхүл түүнийг орлох баримт бичгийг шалгаж, мөнгө олгосон тухай санхүүгийн баримт үйлдэн, гарын үсэг зуруулна.
Тав. Бусад 5.1. Санаатайгаар буруу, ташаа мэдээлэл өгч аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хохирол учруулсан нь тогтоогдсон бол гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.2. Төрийн захиргааны байгууллага мэдээлэгчийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэж үзсэн тохиодолд зөрчлийг хянан шийдвэрлэх явцад болон шийдвэрлэснээс хойш мэдээлэгчийг цагдаагийн хамгаалалтад авах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Цагдаагийн байгууллага мэдээлэгчийг хамгаалалтад авах