Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай
нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлийн “2019 оны” гэснийг “2020 оны” гэж өөрчилсүгэй. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль1, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль2, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль3, Нийгмийн даатгалын тухай хууль4, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:
1Төсвийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 2Төсвийн тогтвортой байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн. 3Эрүүл мэндийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 8 дугаарт нийтлэгдсэн. 4Нийгмийн даатгалын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1994 оны 8 дугаарт нийтлэгдсэн.
Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 407,667.3
1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 100,615.0
1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл 122,486.6
1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 44,502.3
1.4.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 83,885.0
1.5.Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 16,845.7
1.6.Бусад орлого 39,332.7
Нийт орлого 407,667.3
4 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:
Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 407,667.3
1.1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох 244,554.0
1.2.Сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд олгох 8,707.3
1.3.Хувийн эмнэлэг, эмийн санд олгох 148,710.0
1.4.Үйл ажиллагааны урсгал зардал 5,422.4
1.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр 33.6
1.6.Бусад 240.0
Нийт зарлага 407,667.3
5 дугаар зүйл.Энэ хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.