Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1048)
— 1432 —

Иргэний агаарын хөлгийн худалдааны хэлэлцээр

тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамрагдах иргэний тэтгэврийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тогтоож хэрэгжүүлнэ.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ИРГЭНИЙ АГААРЫН ХӨЛГИЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР

Удиртгал

Иргэний агаарын хөлгийн худалдааны Хэлэлцээрт (цаашид “энэ Хэлэлцээр” гэх) Нэгдэн оролцогч талууд1;

Сайд нар 1973 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Олон талт худалдааны хэлэлцээний Токиогийн үе шатаар дэлхийн худалдааны тэлэлт болон илүү либералчлалд худалдаанд учирдаг саад бэрхшээлийг aaжмаар үгүй болгох, дэлхийн худалдааны үйл ажиллагаа явуулдаг олон улсын тогтолцоог сайжруулах замаар хүрэх ёстойг хүлээн зөвшөөрснийг Тэмдэглэж;

Иргэний агаарын хөлөг, эд анги, холбогдох тоног төхөөрөмжийн дэлхийн худалдааг хамгийн дээд эрх чөлөөнд хүргэж, түүний дотор гаалийн хурамжаас чөлөөлөх болон боломжит дээд хэмжээнд худалдааны хязгаарлалт, гажуу нөлөөллийг бууруулах, үгүй болгохыг Эрмэлзэж;

Нисэхийн салбарын технологийн цаашдын хөгжлийг дэлхийн хэмжээнд хөхиүлэн дэмжихийг Эрмэлзэж;

Иргэний агаарын хөлгийн үйл ажиллагаа болон үйлдвэрлэгчдийг Дэлхийн иргэний агаарын хөлгийн зах зээлийг өргөжүүлэхэд оролцоход нь өрсөлдөөний шударга, тэгш боломжоор хангахыг Эрмэлзэж;

Иргэний агаарын хөлгийн салбарын эдийн засгийн болон худалдааны нийтлэг ашиг сонирхлын чухлыг Харгалзаж;

1“Нэгдэн оролцогч талууд” гэх ойлголт нь цаашид энэ Хэлэлцээрийн Талууд гэх утгаар ашиглагдана.

Төрийн мэдээлэл · 2018 · № 43 (1048)1432-р хуудас