Дүрэм шинэчлэн батлах тухай № 239
2018 оны 8 дугаар Улаанбаатар сарын 8-ны өдөр Дугаар 239 хот
Дүрэм шинэчлэн батлах тухай
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2004 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршино. Замын хөдөлгөөнтэй холбоотой бусад хэм хэмжээний актууд нь энэ дүрмийн заалт шаардлагууд дээр үндэслэгдсэн, түүнтэй зөрчилдөхгүй байвал зохино.
1.2. Энэ дүрэмд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: