Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1046)
— 1292 —

Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1907 оны конвенц

байгууллагын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн жилийн төлөвлөгөө, төсөвт тусгах замаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, хэрэгжилтийн тайланг тогтоосон хугацаанд гаргах үүрэг хүлээнэ.

6.4. Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж,

байгууллагууд өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдын байгаль орчин, тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн

хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг,

аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг холбогдох журмын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

7.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллага нь жил бүр холбогдох журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн үнэлгээг хийлгэх бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

7.3. Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт,

зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ОЛОН УЛСЫН МАРГААНЫГ ЭНХИЙН ЗАМААР
ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ 1907 ОНЫ КОНВЕНЦ

Германы Цог жавхлант эзэн хаан, Пруссын хаан, Америкийн

Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Аргентин Улсын

Ерөнхийлөгч, Австрийн Цог жавхлант эзэн хаан, Чехийн хаан зэрэг болон Унгарын угсаа залгамжлагч хаан, Бельгийн Цог жавхлант хаан, Бүгд Найрамдах Болив Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Бразилын Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч, Болгарын Хунтайж, Бүгд Найрамдах Чили Улсын Ерөнхийлөгч, Хятадын Эзэн хаан, Бүгд Найрамдах Колумб Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Куба Улсын Түр засаг дарга, Дани Улсын Цог жавхлант хаан, Бүгд Найрамдах Доминикан Улсын Ерөнхийлөгч, Бүгд

Найрамдах Эквадор Улсын Ерөнхийлөгч, Испани Улсын Цог жавхлант хаан, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч, Их Британи, Ирланд болон Британы далайн чанад дахь эзэмшлийн Нэгдсэн Вант Улсын Цог жавхлант хаан, Энэтхэгийн эзэн хаан, Грекийн Цог жавхлант хаан, Бүгд Найрамдах Гватемал Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Гайти Улсын Ерөнхийлөгч, Италийн Цог жавхлант хаан, Япон Улсын Цог жавхлант эзэн хаан, Люксембургын Цог жавхлант гүн, Нассаугийн гүн, Мексикийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч, Монтенегро Улсын Цог жавхлант хунтайж, Бүгд Найрамдах Никарагуа Улсын Ерөнхийлөгч, Норвеги Улсын Цог жавхлант хаан, Бүгд Найрамдах Панама Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Парагвай Улсын Ерөнхийлөгч, Нидерланд Улсын Цог жавхлант Хатан хаан, Бүгд Найрамдах Перу Улсын Ерөнхийлөгч, Персийн Цогт жавхлант шейх, Румыны Цог жавхлант хаан, Бүх Оросын Цог жавхлант эзэн хаан, Бүгд Найрамдах Сальвадор Улсын Ерөнхийлөгч, Серби Улсын Цог жавхлант эзэн хаан, Сиамын Цог жавхлант хаан, Шведын Цог жавхлант хаан, Швейцарын Холбооны Улсын Зөвлөл, Оттоманы Цог жавхлант эзэн хаан, Дорно дахины Бүгд Найрамдах Уругвай Улсын Ерөнхийлөгч, Венесуэлын Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч: Нийтийн энх тайвныг сахин хамгаалж ажиллах чин хүсэл

эрмэлзэлд урамшин,

Олон улсын маргааныг эв зүйгээр шийдвэрлэхэд өөрсдийн бүх

хүч чармайлтаар дэмжлэг үзүүлэхээр шийдэн,

Иргэншсэн үндэстний нийгмийн гишүүдийг нэгтгэх нийтлэг эрх

ашгийг хүлээн зөвшөөрч,

Олон улсын шударга ёсыг эрхэмлэн бэхжүүлэх болон хуулийн

ноёрхлыг түгээхийг эрмэлзэн,

Тусгаар улсуудын дундах бүх нийтэд нээлттэй Арбитрын шүүхийн

байнгын институт нь энэхүү үр дүнд хүрэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж,

Арбитрын ажиллагааны ерөнхий болон байнгын бүтэц зохион

байгуулалтад оролцохын давуу талыг хүндэтгэн,

Ард түмний сайн сайхан байдал болон улсын аюулгүй байдалд

тулгуурласан тэгш-шударга байдал болон эрхийн зарчмыг Олон улсын хэлэлцээрт тэмдэглэх нь чухал ач холбогдолтой болох тухай Олон улсын Энх тайвны Бага хурлын хүндэт санаачлагчийн саналыг хуваалцан,

Энэхүү зорилгоор Хэрэг бүртгэх хороо болон Арбитрын шүүхийн

практик ажиллагааг сайжруулан баталгаажуулах болон хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхийг зөвшөөрсөн арбитрын ажиллагааг хялбаршуулахыг эрмэлзэн,

Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх Энх тайвны

анхдугаар Бага хурлын ажлыг дуусгавар болгож, тодорхой асуудалд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэн,

Эрхэм дээд Хэлэлцэн тохиролцогч талууд энэхүү зорилгоор

шинэ конвенц байгуулахаар шийдвэрлэн, өөрсдийн дараахь бүрэн эрхт төлөөлөгчдийг томилов:

/Энд Бүрэн эрхт төлөөлөгчдийн нэрс/

Тэдгээрт зохих ёсоор олгогдсон бүрэн эрхийг журмын дагуу

хадгалуулсны дараа дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

I ХЭСЭГ
НИЙТИЙН ЭНХ ТАЙВНЫГ САХИН ХАМГААЛАХ

1 дүгээр зүйл

Улс хоорондын харилцаанд хүч хэрэглэх ойлголтоос аль болох

зайлсхийж Хэлэлцэн тохиролцогч талууд олон улсын үзэл бодлын зөрүүг энхийн журмаар шийдвэрлэхэд хүчин чармайлт гарган ажиллахаар тохиролцов.

II ХЭСЭГ
ЗУУЧЛАЛ БОЛОН ЭВЛЭРҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

2 дугаар зүйл

Ноцтой зөрчилдөөн, эсхүл маргаан гарсан тохиолдолд зэвсэгт

хүрэхийн өмнө Хэлэлцэн тохиролцогч талууд нэг буюу түүнээс дээш найрсаг харилцаатай улсаас бололцооны хүрээнд зуучлуулах, эсхүл эвлэрүүлэх туслалцаа авахыг зөвшөөрнө.

3 дугаар зүйл

Энэ аргаас гадна, Хэлэлцэн тохиролцогч талууд нэг буюу түүнээс

дээш хөндлөнгийн улс өөрийн санаачлагаар, боломжит нөхцөлийн хүрээнд маргаж буй улсуудад зуучлалын болон эвлэрүүлэх санал тавихыг шаардлагатай бөгөөд тустай арга хэмжээ гэж үзнэ.

Хөндлөнгийн улс зуучлах, эсхүл эвлэрүүлэх саналыг дайны үед ч

тавих эрхтэй.

Маргалдагч аль ч тал энэхүү эрхийн хэрэгжилтийг найрсаг бус

үйлдэл гэж үзэхгүй.

4 дүгээр зүйл

Зуучлагчийн үндсэн үүрэгт улс хооронд үүсч болох өсөрхөг, таагүй

харилцааг намжаах болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх ажиллагаа багтана.

5 дугаар зүйл

Зуучлагчийн чиг үүрэг зуучлагчийн санал болгосон эвлэрүүлэх

аргыг зөвшөөрөх боломжгүй тухай зуучлагч өөрөө, эсхүл маргалдагч талуудын аль нэг нь зарласнаар дуусгавар болно.

6 дугаар зүйл

Маргалдагч талын хүсэлтээр, эсхүл хөндлөнгийн улсын

санаачлагаар авсан зуучлах, эсхүл эвлэрүүлэх ажиллагаа нь гагцхүү зөвлөх шинжтэй байх бөгөөд заавал биелэгдэх шинжгүй.

7 дугаар зүйл

Хэрэв өөрөөр тохиролцоогүй бол эвлэрүүлэх ажиллагааг хүлээн

зөвшөөрөх нь дайчилгаа явуулах, эсхүл дайнд бэлтгэх бусад арга хэмжээ авахад саад болох, түр зогсоох, эсхүл хойшлуулахад нөлөөлөхгүй.

Хэрэв энэхүү арга хэмжээг дайн бүхий байдал зарласнаас хойш

авсан бол явагдаж буй цэргийн ажиллагааг өөрөөр тохиролцоогүй бол зогсоохгүй.

8 дугаар зүйл

Хэлэлцэн тохиролцогч талууд тусгай эвлэрүүлэн зуучлах

ажиллагааг тухайн нөхцөлд тохируулан дараахь хэлбэрээр явуулахаар санал болгож болно. Үүнд:

Энх тайванд аюул учруулахуйц үзэл бодлын ноцтой зөрүү бий

болсон тохиолдолд найрсаг харилцааг таслахаас сэргийлэх зорилгоор маргалдагч улс тус бүр нөгөө талын сонгосон улстай шууд яриа хэлэлцээнд орох үүрэг бүхий төлөөлөгчийг сонгоно.

Энэхүү бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаа нь өөрөөр заагаагүй

бол 30 хоногоос хэтрэхгүй байх бөгөөд энэ хугацаанд маргалдагч Талууд маргаантай асуудлаарх шууд харилцаагаа зогсоон, зуучлагч улс асуудлыг тусгайлан хариуцаж, маргааныг шийдвэрлэхэд бүх хүчин чармайлтаа дайчлан ажиллах үүрэгтэй.

Найрсаг харилцааг таслах нь тодорхой болсон тохиолдолд эдгээр

улс нь энх тайвныг сэргээх аливаа боломжийг хайх хамтарсан үүрэгтэй.

III ХЭСЭГ
ОЛОН УЛСЫН ХЭРЭГ БҮРТГЭХ ХОРОО

9 дүгээр зүйл

Алдар хүнд, амин чухал ашиг сонирхлын аль нэгээс хамааралгүй

бодит нөхцөл байдлын талаарх үзэл бодлын зөрүүнээс үүдэлтэй олон улсын шинжтэй маргааныг дипломат шугамаар шийдвэрлэж чадаагүй Талууд боломжит нөхцөлийн хүрээнд маргааныг шударга, чин үнэнчээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар баримтыг таниулж, маргааныг шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор Олон улсын Хэрэг бүртгэх хороо байгуулахыг Хэлэлцэн тохиролцогч улсууд шаардлагатай бөгөөд тустай гэж үзнэ.

10 дугаар зүйл

Олон улсын Хэрэг бүртгэх хороог маргалдагч Талуудын хооронд

байгуулсан тусгай хэлэлцээрээр байгуулна.

Хэрэг бүртгэх конвенцид шалгах баримтуудыг тодорхой заах

бөгөөд Хороог байгуулах хэлбэр, цаг хугацаа болон Хорооны гишүүдийн бүрэн эрхийн хүрээг тодорхой заана.

Мөн шаардлагатай бол Хорооны байрлах газар, өөр газар нүүлгэж

болох эсэх, Хорооны хэрэглэх хэл, үүнээс өмнө хэрэглэхийг зөвшөөрсөн хэл, түүнчлэн тал тус бүрийн баримт бүрдүүлж өгөх хугацаа болон ерөнхийдөө талуудын тохиролцсон бүхий л нөхцөлийг конвенцид тодорхой тусгана.

Хэрэв Талууд үнэлгээний шинжээч томилох шаардлагатай гэж

үзвэл Хэрэг бүртгэх конвенцид түүнийг сонгох журам, бүрэн эрхийн хүрээг заана.

11 дүгээр зүйл

Хэрэг бүртгэх конвенцид Хороо хаана байрлах тухай заагаагүй

бол Гааг хотноо байрлана.

Хурал болох газрыг нэгэнт товлосон бол Хороо нь Талууд

зөвшөөрснөөс бусад тохиолдолд өөрчлөхгүй.

Хэрэг бүртгэх конвенцид ямар хэл хэрэглэх талаар тодорхой

заагаагүй бол энэ асуудлыг Хороо шийдвэрлэнэ.

12 дугаар зүйл

Өөрөөр заагаагүй бол Хэрэг бүртгэх хороог энэхүү конвенцийн 45

болон 57 дугаар зүйлд зааснаар байгуулна.

13 дугаар зүйл

Хорооны аль нэг гишүүн, эсхүл үнэлгээний аль нэг шинжээч нас

барсан, огцорсон, эсхүл үүрэгт ажлаа цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон бол өмнөх томилгоог хийсэн журмын дагуу дараагийн хүнийг томилно.

14 дүгээр зүйл

Талууд өөрсдийг нь төлөөлж Хороо болон Талуудын хооронд

зуучлагчаар ажиллах үүрэг бүхий тусгай төлөөлөгчийг Хэрэг бүртгэх хороонд оролцуулахаар томилох эрхтэй.

Түүнчлэн Талууд Хорооны өмнө ашиг сонирхлыг нь илэрхийлэх,

хэрэг танилцуулах зорилгоор өөрсдийн томилсон зөвлөх, эсхүл

өмгөөлөгчийг ажиллуулах бүрэн эрхтэй.

15 дугаар зүйл

Арбитрын байнгын шүүхийн Олон улсын товчоо нь Гааг хотноо

байрлаж Хорооны бүртгэлийг хийх бөгөөд товчооны ажлын байр болон ажилтанг Хэрэг бүртгэх хорооны ажлын хэрэгцээнд зориулан Хэлэлцэн тохиролцогч Талд гаргаж өгнө.

16 дугаар зүйл

Хороо Гааг хотоос өөр газар хуралдвал бүртгэлийн ажиллагаа

явуулах Ерөнхий нарийн бичгийн даргыг тохоон томилно.

Ерөнхийлөгчийн удирдлагад ажиллах бүртгэгчийн чиг үүрэг нь

Хорооны хурал явуулахад шаардлагатай зохион байгуулалтыг хангаж, хурлын тэмдэглэлийг бэлтгэн, хэрэг бүртгэл үргэлжлэх хугацаанд архивын асуудлыг хариуцан ажиллаж, дараа нь архивыг Гааг дахь Олон улсын товчоонд шилжүүлнэ.

17 дугаар зүйл

Талууд хэрэг бүртгэлийн ажиллагаанд хэрэглэх өөр журам

батлаагүй бол Хэрэг бүртгэх хороо байгуулах болон үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хэлэлцэн тохиролцогч талууд дараахь журмыг зөвлөмж болгоно.

18 дугаар зүйл

Хэрэг бүртгэх тусгай конвенц, эсхүл энэхүү конвенцид заагаагүй

нарийвчилсан ажиллагааг Хороо шийдвэрлэх бөгөөд нотлох баримтын хүрээнд авах шаардлагатай бүхий л арга хэмжээг авна.

19 дүгээр зүйл

Хэрэгт бүртгэгдсэн материалтай Талууд заавал танилцсан байна.

Тал тус бүр заасан хугацаанд Хороо болон нөгөө Талдаа хэргийн

баримтын талаарх тайлбар мэдүүлэг болон бүх тохиолдолд үнэнийг нотлоход шаардлагатай гэж үзсэн баримт бичиг, дүрэм, журам түүнчлэн шүүх хуралд сонсгохыг хүссэн нотлох баримтыг хэлэх гэрч, шинжээчдийн жагсаалтыг хүргүүлнэ.

20 дугаар зүйл

Хэрэг бүртгэх үйл ажиллагаанд ач холбогдолтой гэж үзсэн

тохиолдолд Хороо Талуудын зөвшөөрлөөр өөр газар түр хугацаагаар нүүх, өөрийн нэг буюу түүнээс дээш гишүүнийг илгээх эрхтэй. Хэрэг бүртгэл явуулахаар санал болгож буй нутаг дэвсгэрт харьяалагдах улсаас зөвшөөрөл авсан байна.

21 дүгээр зүйл

Орон нутгийн мөрдөн байцаалт болон шалгалт бүрийг Талуудын

төлөөлөгч болон зөвлөхийг байлцуулан, эсхүл тэдгээрт зохих ёсоор зарлан дуудах хүргүүлсний дараа хийнэ.

22 дугаар зүйл

Хороо өөрийн шаардлагатай гэж үзсэн асуудлаар тайлбар,

мэдээллийг аль ч талаас авах эрхтэй.

23 дугаар зүйл

Талууд Хэрэг бүртгэх хороог маргаантай асуудлын талаар зөв

ойлголт авах, асуудалтай бүрэн танилцахад шаардагдах арга хэрэгсэл, материаллаг баазаар бололцооны хэрээр хангах үүрэгтэй.

Талууд өөрийн нутаг дэвсгэрт байгаа Хорооны хуралд зарлан

дуудагдсан гэрч, эсхүл шинжээчийг хуралд байлцуулах боломжтой арга хэмжээг дотоодын хуулийн дагуу авах үүрэгтэй.

Гэрч, эсхүл шинжээч Хорооны хуралд оролцох боломжгүй бол

Талууд өөрийн улсын мэргэжлийн албаны хүмүүсийн өмнө нотлох баримтыг гаргуулах ажиллагааг зохион байгуулна.

24 дүгээр зүйл

Хороо Хэлэлцэн тохиролцогч гуравдагч талын нутаг дэвсгэрт

мэдэгдэл хүргүүлэхдээ тухайн улсын Засгийн газарт шууд хандана. Нотлох баримтыг газар дээр нь авах тохиолдолд үүнтэй адил журмыг хэрэглэнэ.

Энэхүү зорилгоор хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авсан улс

дотоодын хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг авна. Тухайн улс нь өөрийн улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд хор хохиролтой гэж үзсэнээс бусад тохиолдолд хүсэлтийг хүлээн авахаас татгалзахгүй.

Хороо нь байрлаж байгаа нутаг дэвсгэрийн улсаар дамжуулан үйл

ажиллагаа явуулах байнгын тэгш эрхтэй байна.

25 дугаар зүйл

Гэрч болон шинжээчийг Талуудын хүсэлтээр, эсхүл Хорооны

саналаар бүх тохиолдолд тухайн этгээдийн оршин суугаа улсын Засгийн газраар дамжуулан зарлан дуудна.

Гэрчийг Хорооноос тогтоосон дарааллын дагуу төлөөлөгч болон

зөвлөхийг байлцуулан тус тусад нь, дарааллан сонсоно.

26 дугаар зүйл

Гэрчээс мэдүүлэг авах ажиллагааг Ерөнхийлөгч явуулна.

Гэхдээ Хорооны гишүүд үнэнийг олох зорилгоор гэрчийн

мэдүүлэгтэй холбоотой аливаа асуудлаар тодруулга авах, нотлох баримт бүрдүүлэх, эсхүл мэдээлэл авах шаардлагатай гэж үзвэл гэрч тус бүрт асуулт тавьж болно. Талуудын төлөөлөгч, зөвлөх гэрчийг мэдүүлэг өгч байх үед тасалдуулж, шууд асуулт тавьж болохгүй боловч нэмэлт асуулт тавих шаардлагатай тохиолдолд хүсэлтээ Ерөнхийлөгчид гаргаж болно.

27 дугаар зүйл

Гэрчийг нотлох баримт дэлгэх үед ямар нэгэн бичмэл тэмдэглэл

уншихыг зөвшөөрөхгүй. Тухайн баримтын мөн чанараас хамааран тэмдэглэл болон бусад бичиг баримт ашиглах зайлшгүй шаардлагатай бол Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авна.

28 дугаар зүйл

Гэрчийн нотлох баримтын тэмдэглэлийг нэн даруй хөтөлж, гэрчид

уншиж танилцуулна. Гэрч шаардлагатай гэж үзвэл тэмдэглэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тухай гэрчийн мэдүүлгийн төгсгөлд тэмдэглэнэ.

Мэдүүлгийг гэрчид бүрэн эхээр нь уншиж танилцуулаад гарын

үсэг зуруулна.

29 дүгээр зүйл

Төлөөлөгчид үнэнийг тогтооход ач холбогдолтой гэж үзсэн

мэдэгдэл, шаардлага болон баримтын хураангуйг хэрэг бүртгэлийн явцад, эсхүл төгсгөлд нь Хороо болон нөгөө талдаа бичгээр танилцуулах эрхтэй байна.

30 дугаар зүйл

Хороо шийдвэрээ хаалттай хэлэлцэх бөгөөд хянан шийдвэрлэх

ажиллагаа нууц байна.

Бүх асуудлыг Хорооны гишүүдийн олонхийн саналаар

шийдвэрлэнэ. Гишүүн санал өгөхөөс татгалзвал энэ тухай тэмдэглэлд дурдана.

31 дүгээр зүйл Хорооны хуралдаан хаалттай явагдах бөгөөд Талуудын

зөвшөөрлийн үндсэн дээр Хорооноос шийдвэр гаргаснаас бусад

тохиолдолд хэрэг бүртгэлтэй холбоотой баримт бичиг, тэмдэглэлийг хэвлэн нийтлэхгүй.

32 дугаар зүйл

Талууд бүх тайлбар, нотлох баримтаа танилцуулж, бүх гэрчүүдийг

сонссоны дараа Ерөнхийлөгч хэрэг бүртгэл дуусгавар болсныг зарлах бөгөөд Хороо зөвлөлдөн, дүгнэлтээ гаргахаар завсарлана.

33 дугаар зүйл

Дүгнэлтэд Хорооны бүх гишүүд гарын үсэг зурна. Аль нэг гишүүн

гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай тэмдэглэх боловч энэ нь дүгнэлт хүчин төгөлдөр болоход нөлөөлөхгүй.

34 дүгээр зүйл

Хорооны дүгнэлтийг Талуудын төлөөлөгч, зөвлөхийг байлцуулан,

эсхүл тэднийг зохих журмын дагуу зарлан дуудсаны үндсэн дээр олон нийтийн сонсголоор уншиж танилцуулна. Дүгнэлтийн хуулбарыг Талуудад гардуулна.

35 дугаар зүйл

Хорооны дүгнэлт нь бодит баримтын мэдэгдлийн хүрээгээр

хязгаарлагдах бөгөөд арбитрын шийдвэрийн шинжийг агуулахгүй. Мэдэгдлийг хүчин төгөлдөр болгох эрх нь Талуудад нээлттэй байна.

36 дугаар зүйл

Талууд өөрсдийн зардлыг хариуцах бөгөөд Хорооны үйл

ажиллагаанд хамаарах зардлыг тэнцүү хувааж төлнө.

IV ХЭСЭГ
ОЛОН УЛСЫН АРБИТР

I Бүлэг

Арбитрын тогтолцоо

37 дугаар зүйл

Олон улсын арбитр нь улс хооронд үүссэн маргааныг Талуудын

өөрсдийнх нь сонгосон шүүгчээр хууль дээдлэх зарчимд тулгуурлан шийдвэрлэх зорилготой.

Арбитрт хандаж буй нь арбитрын шийдвэрийг шударгаар даган

биелүүлэхээ илэрхийлж буй хэрэг.

38 дугаар зүйл

Арбитр нь олон улсын конвенцийг тайлбарлах, хэрэглэх болон

бусад хууль зүйн шинжтэй асуудлыг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга бөгөөд дипломат шугамаар шийдвэрлэж чадаагүй маргааныг шийдвэрлэх хамгийн шударга арга хэрэгсэл гэдгийг Хэлэлцэн тохиролцогч талууд хүлээн зөвшөөрөв.

Иймд, дээр дурдсан асуудлаар маргаан гарсан тохиолдолд

Хэлэлцэн тохиролцогч талууд тухайн нөхцөлд нийцүүлэн арбитрт хандах нь зүйтэй.

39 дүгээр зүйл

Энэхүү Арбитрын конвенц нь нэгэнт үүссэн, эсхүл хожим үүсч

болох асуудлыг зохицуулах зорилготой.

Энэ нь аливаа маргааныг эсхүл зөвхөн тодорхой төрлийн

маргааныг хянан шийдвэрлэж болно.

40 дүгээр зүйл

Ерөнхий болон тусгай хэлэлцээрээр Хэлэлцэн тохиролцогч талыг

арбитрт заавал хандахыг үүрэг болгосныг үл харгалзан дээр дурдсан Талууд арбитраар шийдвэрлүүлэх боломжтой гэж үзсэн бүх хэргийг заавал арбитраар шийдвэрлүүлэх зорилгоор ерөнхий болон тусгай гэрээг байгуулах эрхтэй.

II Бүлэг

Арбитрын байнгын шүүх

41 дүгээр зүйл

Дипломат замаар шийдвэрлэх боломжгүй олон улсын санал

зөрүүтэй асуудлаар арбитрт нэн даруй хандах ажиллагааг хялбаршуулах зорилгоор Энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулагдсан Арбитрын байнгын шүүхийг Талууд өөрөөр тохиролцоогүй бол энэхүү конвенцид заасан хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу байнга ажиллуулах үүргийг хүлээнэ.

42 дугаар зүйл

Талууд тусгай шүүх байгуулахаар тохиролцсоноос бусад

тохиолдолд Байнгын шүүх арбитрын бүх хэргийг хянан шийдвэрлэх эрхтэй байна.

43 дугаар зүйл

Байнгын шүүх нь Гааг хотод байрлана.

Олон улсын товчоо нь Шүүхийн бүртгэлийн ажлыг гүйцэтгэнэ.

Товчоо нь хуралдаантай холбоотой асуудлаар харилцах суваг болох бөгөөд архив болон захиргааны үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй.

Хэлэлцэн тохиролцогч Талууд тэдний дунд ирүүлсэн арбитрын

нөхцөлийн баталгаажсан хуулбар болон тэдгээрт хамаарах асуудлаар тусгай шүүхээс гаргасан шийдвэрийн баталгаажсан хуулбарыг Товчоонд аль болох богино хугацаанд мэдэгдэх үүрэг хүлээнэ.

Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай баримт бичиг болон

хууль, журмыг дээр дурдсанаар хүргүүлэх үүрэгтэй.

44 дүгээр зүйл

Хэлэлцэн тохиролцогч улс тус бүр дээд тал нь 4 хүнийг сонгох

бөгөөд тэдгээр нь олон улсын эрх зүйн асуудлаар сайн мэргэшсэн, өндөр ёс суртахуунтай байх бөгөөд арбитрчаар ажиллахыг зөвшөөрсөн байна.

Товчоо ийнхүү сонгогдсон хүмүүсийг Шүүхийн гишүүдийн

жагсаалтад нэмж Хэлэлцэн тохиролцогчид мэдэгдэнэ.

Товчоо арбитрчдын жагсаалтад орсон аливаа өөрчлөлтийг

Хэлэлцэн тохиролцогч улсад мэдэгдэнэ.

Хоёр буюу түүнээс дээш улс нэг буюу түүнээс дээш гишүүдийг

хамт сонгохоор тохиролцож болно.

Нэг хүнийг хэд хэдэн улс сонгож болно. Шүүхийн гишүүнийг

зургаан жилийн хугацаагаар томилно. Эдгээр томилгоог шинэчилж болно.

Шүүхийн гишүүн нас барсан, эсхүл чөлөөлөгдсөн бол түүнийг

томилоход баримталсан журмын дагуу сул орон тоог нөхнө. Энэ тохиолдолд томилгоог зургаан жилийн хугацаагаар хийнэ.

45 дугаар зүйл

Хэлэлцэн тохиролцогч улсууд хоорондын саналын зөрүүтэй

асуудлыг шийдвэрлэх зорилгоор Байнгын шүүхэд хандахыг хүсвэл маргааныг харьяалан шийдвэрлэх эрх бүхий Шүүхийг бүрдүүлэх арбитрчдыг Шүүхийн гишүүдийн ерөнхий жагсаалтаас сонгоно.

Арбитрын шүүхийн бүрэлдэхүүний асуудлаар Талууд шууд

тохиролцоонд хүрч чадаагүй бол дараахь журмыг мөрдөнө. Үүнд:

Тал тус бүр хоёр арбитрчийг томилох бөгөөд тэдгээрийн зөвхөн

нэг нь тухайн улсын иргэн, эсхүл тухайн улсын сонгосон Байнгын шүүхийн гишүүдийн нэг байж болно. Арбитрчид хамтдаа Хөндлөнгийн шүүгчийг сонгоно.

Хэрэв санал тэнцүү хуваагдвал Талуудын харилцан зөвшөөрч,

сонгосон гуравдагч улс Хөндлөнгийн шүүгчийг сонгоно.

Хэрэв энэ асуудлаар тохиролцож чадаагүй бол Тал тус бүр өөр

өөр улсыг сонгох бөгөөд ийнхүү сонгогдсон улсууд Хөндлөнгийн шүүгчийг хамтран сонгоно.

Хэрэв хоёр сарын дотор дээрх хоёр улс тохиролцоонд хүрч

чадаагүй бол Байнгын шүүхийн гишүүдийн нэрсийн жагсаалтаас улс тус бүр Талуудаас сонгогдоогүй бөгөөд эдгээр улсын аль алины нь иргэн бус хоёр нэр дэвшигчийг тус тус санал болгоно. Хөндлөнгийн шүүгчийг эдгээр нэр дэвшигчдээс сугалаагаар сонгоно.

46 дугаар зүйл

Арбитрын бүрэлдэхүүнийг ийнхүү байгуулсны дараа Талууд

шүүхэд хандахаар шийдвэрлэсэн тухайгаа, “Хэлцэл” болон арбитрчдын нэрсийн хамт Товчоонд мэдэгдэнэ.

Товчоо нь арбитрч тус бүрт “Хэлцэл” болон арбитрын бүрэлдэхүүнд

орсон бусад гишүүдийн нэрсийг нэн даруй хүргүүлнэ.

Арбитрын бүрэлдэхүүн Талуудын товлосон өдөр хуралдана.

Товчоо хуралд шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авна.

Арбитрын бүрэлдэхүүний гишүүн эх орноосоо гадна үүрэг

гүйцэтгэж байхдаа дипломат эрх ямба, дархан эрх эдэлнэ.

47 дугаар зүйл

Товчоо нь Арбитрын тусгай зөвлөлийн үйл ажиллагаанд зориулан

өөрийн ажлын байр болон ажилтнуудыг Хэлэлцэн тохиролцогч улсын ажлын хэрэгцээнд гарган өгч болно.

Талууд энэхүү арбитрын бүрэлдэхүүнд хандахаар тохиролцсон

бол журамд заасан нөхцөлийн дагуу Байнгын шүүхийн харьяаллыг Хэлэлцэн тохиролцогч бус улс хооронд, эсхүл Хэлэлцэн тохиролцогч болон Хэлэлцэн тохиролцогч бус улс хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөтгөж болно.

48 дугаар зүйл

Хэлэлцэн тохиролцогч хоёр буюу түүнээс дээш улс хооронд ноцтой

маргаан гарах нөхцөл бий болсон үед Байнгын шүүх тэдэнд нээлттэй байгааг сануулах нь Хэлэлцэн тохиролцогч улсын үүрэг гэж ойлгоно.

Иймд, маргааныг энхийн замаар шийдвэрлэх зорилгоор энэхүү

конвенцийн заалтыг сануулан маргалдагч Талуудыг Байнгын шүүхэд хандахыг зөвлөж буй нь гагцхүү нөхөрсөг үйл хэрэгт тооцогдоно.

Хоёр улсын хооронд маргаан гарсан тохиолдолд тэдний нэг

нь маргаанаа арбитраар шийдвэрлүүлэх хүсэлт гаргахад бэлэн байгаа тухайгаа илэрхийлсэн мэдэгдлийг Олон улсын товчоонд ноот бичгээр хүргүүлж болно.

Товчоо энэ мэдэгдлийг нөгөө улсад нэн даруй мэдэгдэнэ.

49 дүгээр зүйл

Гааг хотноо итгэмжлэгдсэн Хэлэлцэн тохиролцогч улсын дипломат

төлөөлөгч болон Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх Нидерландын Гадаад хэргийн сайдаас бүрдсэн Захиргааны байнгын зөвлөл нь Олон улсын товчоог удирдаж, хяналт тавих үүрэгтэй.

Зөвлөл өөрийн үйл ажиллагааны дүрэм болон бусад бүх

шаардлагатай журмыг батална.

Зөвлөл Шүүхийн үйл ажиллагааны талаар үүсч болох захиргааны

шинжтэй бүхий л асуудлыг шийдвэрлэнэ.

Зөвлөл Товчооны ажилтан, албан хаагчдыг томилох, түдгэлзүүлэх

болон чөлөөлөх асуудлыг бүхэлд нь хариуцана.

Мөн төлбөр, цалинг тогтоож, ерөнхий зарцуулалтад хяналт

тавина.

Зохих ёсоор зарлагдсан хуралд есөн гишүүн хүрэлцэн ирснээр

Зөвлөлийн хэлэлцүүлгийг хүчинтэйд тооцно. Шийдвэрийг олонхийн саналаар гаргана.

Зөвлөл нь өөрийн баталсан журмаа Хэлэлцэн тохиролцогч

талуудад даруй мэдэгдэнэ. Мөн шүүхийн ачаалал, зөвлөлийн захиргааны үйл ажиллагаа болон зарцуулалтын жилийн тайланг Талуудад гаргаж өгнө. Тайланд улсуудын зүгээс 43 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу Товчоонд ирүүлсэн баримт бичгийн чухал хэсгийг товчлон оруулна.

50 дугаар зүйл

Товчооны зардлыг Хэлэлцэн тохиролцогч улс Дэлхийн шуудан

холбооны Олон улсын товчоонд зориулан тогтоосон хэмжээгээр хариуцна.

Нэгдэн орж буй улсад ногдох зардлыг тухайн улсын хувьд энэхүү

конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тооцно.

III бүлэг

Арбитрын ажиллагаа

51 дүгээр зүйл

Талууд өөр журам хэрэглэхээр тохиролцоогүй бол арбитрын

хөгжлийг дэмжих зорилгоор арбитрын хянан шийдвэрлэх ажиллагаанд дараахь журмыг баримтлахаар хэлэлцэн тохиролцов.

52 дугаар зүйл

Арбитрт хандаж буй улс маргааны зүйлийг тодорхой заасан,

арбитрчдыг томилох хугацаа, 63 дугаар зүйлд заасан асуудлаар харилцах хэлбэр, дараалал, хугацаа, Талуудын урьдчилж төлбөл зохих арбитрын зардлын төлбөрийн хэмжээ зэргийг тусгасан «Хэлцэл»-д гарын үсэг зурна.

Шаардлагатай бол “Хэлцэл»-д арбитрчийг томилох хэлбэр,

арбитрын бүрэлдэхүүнд олгох тусгай бүрэн эрх, хурал болох газар, хэрэглэх хэл, үүнээс өмнө хэрэглэхээр зөвшөөрсөн хэл болон ерөнхийдөө Талуудын тохиролцсон бүх нөхцөлийг тодорхой тусгана.

53 дугаар зүйл

Талууд Байнгын шүүхэд “Хэлцэл”-тэй холбоотой асуудлаар

хандахаар тохиролцсон бол Байнгын шүүх нь “Хэлцэл”-ийг шийдвэрлэх бүрэн эрхтэй байна.

Дипломат журмаар тохиролцоонд хүрэх бүх оролдлого амжилтгүй

болсон үед зөвхөн аль нэг тал хүсэлт гаргаснаар дараахь тохиолдолд шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд уг асуудлыг шийдвэрлэнэ. Үүнд:

1. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш байгуулсан,

эсхүл шинэчилсэн Арбитрын ерөнхий хэлэлцээрт хамаарах маргаан бөгөөд бүх маргааны хувьд “Хэлцэл” хийх нөхцөлийг бүрдүүлсэн байх, «Хэлцэл»- ийн асуудлаарх маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхгүй гэж тодорхой болон тодорхой бус байдлаар тусгаагүй бол шүүхээр шийдвэрлэнэ. Харин Арбитрын хэлэлцээрээр Арбитрын шүүхэд энэхүү урьдчилсан асуудлаар шийдвэр гаргах бүрэн эрх олгосноос бусад тохиолдолд нөгөө тал уг маргааныг арбитраар заавал хянуулах маргааны төрөлд хамаарахгүй гэж мэдэгдсэн бол шүүхэд хандах боломжгүй.

2. Нэг улс нөгөө улсаас нэхэмжилсэн өөрийн иргэний төлбөл

зохих гэрээний төлбөртэй холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлтийг хүлээн авсан бол шүүхээр шийдвэрлэнэ. Харин “Хэлцэл”-ийг өөр бусад хэлбэрээр шийдвэрлэх нөхцөлөөр хүлээн авсан бол энэхүү зохицуулалтыг хэрэглэхгүй.

54 дүгээр зүйл

Өмнөх зүйлд заасан тохиолдолд “Хэлцэл”-ийг 45 дугаар

зүйлийн 3-6 дахь хэсэгт заасан хэлбэрээр сонгогдсон таван гишүүний бүрэлдэхүүнтэй Хороо шийдвэрлэнэ.

Тав дахь гишүүн нь албан үүргийн /ex officio/ дагуу Хорооны

ерөнхийлөгч байна.

55 дугаар зүйл

Арбитрчийн үүргийг энэхүү конвенцийн дагуу байгуулагдсан

Арбитрын байнгын шүүхийн гишүүдээс Талуудын сонгосон, эсхүл Талуудын өөрийн үзэмжээр сонгосон нэг, эсхүл хэд хэдэн арбитрчид даалгаж болно. Талууд арбитрын бүрэлдэхүүнийг шууд тохиролцон бүрдүүлж

чадаагүй бол 45 дугаар зүйлийн 3-6 дахь хэсэгт заасан журмыг баримтална.

56 дугаар зүйл

Төрийн тэргүүн, эсхүл эзэн хааныг Арбитрчаар сонгосон бол

тэрээр арбитрын хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтооно.

57 дугаар зүйл

Хөндлөнгийн шүүгч нь албан үүргийн дагуу /ex officio/ Арбитрын

бүрэлдэхүүний Ерөнхийлөгч байна.

Арбитрын бүрэлдэхүүнд Хөндлөнгийн шүүгч ороогүй бол

Ерөнхийлөгчөө өөрсдөө томилно.

58 дугаар зүйл

“Хэлцэл”-ийг 54 дүгээр зүйлд заасны дагуу Хороо шийдвэрлэх

тохиолдолд мөн гэрээнд өөрөөр заагаагүй бол Хороо өөрөө Арбитрын бүрэлдэхүүнийг бүрдүүлнэ.

59 дүгээр зүйл

Арбитрчдын аль нэг нь нас барсан, тэтгэвэрт гарсан, эсхүл аливаа

шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон тохиолдолд сул орон тоог түүнийг томилоход баримталсан журмын дагуу нөхнө.

60 дугаар зүйл

Талууд өөр газар сонгоогүй бол Арбитрын бүрэлдэхүүн Гааг

хотноо байрлана.

Арбитрын бүрэлдэхүүн гуравдагч улсын нутаг дэвсгэрт зөвхөн

түүний зөвшөөрөлтэйгээр байрлаж болно.

Хурал болох газрыг нэгэнт товлосон бол Талуудын

зөвшөөрөлгүйгээр Арбитрын бүрэлдэхүүн өөрчилж болохгүй.

61 дүгээр зүйл

“Хэлцэл”-д хэрэглэх хэлийг тодорхой заагаагүй бол Арбитрын

бүрэлдэхүүн уг асуудлыг шийдвэрлэнэ.

62 дугаар зүйл

Талууд Арбитрын бүрэлдэхүүн болон тэдний хооронд зуучлагчаар

ажиллаж Арбитрын хуралд оролцох тусгай төлөөлөгчийг томилох эрхтэй.

Энэхүү зорилгын дагуу Арбитрын бүрэлдэхүүний өмнө өөрсдийн

эрх, ашиг сонирхлыг хамгаалах зөвлөх буюу өмгөөлөгчийг томилон ажиллуулах бүрэн эрхтэй байна.

Байнгын шүүхийн гишүүд нь өөрийг нь шүүхийн гишүүнээр

томилсон улсаас бусад улсын нэрийн өмнөөс төлөөлөгч, зөвлөх, өмгөөлөгчөөр ажиллаж болохгүй.

63 дугаар зүйл

Нийтлэг журмын дагуу арбитрын ажиллагаа нь бичгээр нотлох

баримт хүлээн авах болон аман хэлэлцүүлэг хийх гэсэн хоёр тусдаа үе шатаас бүрдэнэ.

Бичгээр нотлох баримт хүлээн авах үе шат нь холбогдох

төлөөлөгчөөр дамжуулан Арбитрын бүрэлдэхүүний гишүүд болон хэргийн эсрэг тал хооронд харилцсан бичиг, хэргийн сөрөг тайлбар болон шаардлагатай тохиолдолд хариу тайлбараас бүрдэх бөгөөд Талууд хэрэгт цуглуулсан бүх бичиг баримтыг хавсаргана. Эдгээр мэдээллийг “Хэлцэл”-д заасан хугацаа, дарааллын дагуу Олон улсын товчооны зуучлагчаар дамжуулан, эсхүл шууд хүргүүлнэ.

“Хэлцэл”-д заасан хугацааг Талууд харилцан тохиролцсоноор,

эсхүл шударга шийдвэр гаргахад шаардлагатай гэж үзвэл Арбитрын бүрэлдэхүүн сунгаж болно.

Хэлэлцүүлэг нь Талуудын бүрдүүлсэн нотлох баримтыг Арбитрын

бүрэлдэхүүний өмнө амаар танилцуулах үйл ажиллагаанаас бүрдэнэ.

64 дүгээр зүйл

Талууд өөрийн бүрдүүлсэн баримт бичиг тус бүрийн

баталгаажуулсан хуулбарыг нөгөө талдаа заавал хүргүүлнэ.

65 дугаар зүйл

Онцгой нөхцөл байдал үүсэхээс бусад тохиолдолд бичгээр

нотлох баримт цуглуулах ажиллагаа дуусгавар болохоос өмнө Арбитрын бүрэлдэхүүн хуралдахгүй.

66 дугаар зүйл

Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн удирдлага дор явуулна. Арбитрын

бүрэлдэхүүн Талуудын зөвшөөрлийг үндэслэн хэлэлцүүлгийг нээлттэй явуулах шийдвэр гаргасан тохиолдолд л хэлэлцүүлгийг нээлттэй явуулна.

Хэлэлцүүлгийн тэмдэглэлийг Ерөнхийлөгчийн томилсон Нарийн

бичгийн дарга нар хөтөлнө. Хурлын тэмдэглэлд Ерөнхийлөгч болон Нарийн бичгийн даргын нарын нэг нь гарын үсэг зурах бөгөөд энэ нь дангаараа жинхэнэ эх баримт болно.

67 дугаар зүйл

Арбитрын бүрэлдэхүүн бичгээр нотлох баримт хүлээн авах

хугацаа дууссаны дараа нөгөө талынхаа зөвшөөрөлгүйгээр аль нэг талаас хүргүүлж буй бүх шинэ баримт бичгийг хэлэлцүүлэхээс татгалзах эрхтэй.

68 дугаар зүйл

Арбитрын бүрэлдэхүүн Талуудын төлөөлөгч буюу зөвлөхийн

зүгээс онцолсон шинэ баримт бичиг, мэдээллийг хянан үзэж болно.

Энэ тохиолдолд Арбитрын бүрэлдэхүүн тухайн баримт бичгийг

боловсруулахыг шаардах эрхтэй боловч энэ тухай эсрэг Талд мэдэгдэх үүрэгтэй.

69 дүгээр зүйл

Түүнчлэн Арбитрын бүрэлдэхүүн Талуудын төлөөлөгчөөс бүх

баримт бичгийг боловсруулахыг болон шаардлагатай бүх тайлбарыг гаргаж өгөхийг шаардаж болно. Татгалзсан тохиолдолд Арбитрын бүрэлдэхүүн энэ тухай тэмдэглэнэ.

70 дугаар зүйл

Талуудын төлөөлөгч, зөвлөх өөрсдийн хэргийг хамгаалахад

шаардлагатай гэж үзсэн бүхий л нотлох баримтыг Арбитрын бүрэлдэхүүнд амаар танилцуулах бүрэн эрхтэй.

71 дүгээр зүйл

Тэд эсэргүүцэх болон асуудал дэвшүүлэх эрхтэй. Арбитрын

бүрэлдэхүүнээс эдгээр асуудлаар гаргасан шийдвэр эцсийнх байх бөгөөд дараа дараагийн хэлэлцүүлгийн сэдэв болохгүй.

72 дугаар зүйл

Арбитрын бүрэлдэхүүний гишүүд Талуудын төлөөлөгч болон

зөвлөхөд асуулт тавих болон эргэлзээтэй асуудалд тайлбар авах эрхтэй. Хэлэлцүүлгийн явцад Арбитрын бүрэлдэхүүний гишүүдээс

тавьсан асуулт, хэлсэн үгийг Арбитрын бүрэлдэхүүний, эсхүл түүний гишүүдийн үзэл бодол гэж үзэхгүй.

73 дугаар зүйл

Арбитрын бүрэлдэхүүн “Хэлцэл” болон холбогдох бусад гэрээг

тайлбарлах болон эрх зүйн зарчмыг хэрэглэх чадамжтай болохоо зарлах бүрэн эрхтэй.

74 дүгээр зүйл

Арбитрын бүрэлдэхүүн Талуудын баримт бичгээ эцэслэн гаргаж

өгөх хугацаа, хэлбэр, дарааллыг тогтоох, нотлох баримтыг хүлээн авч шийдвэрлэхэд шаардлагатай зохицуулалтыг хийх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг гаргах бүрэн эрхтэй.

75 дугаар зүйл

Талууд бүрэн боломжтой гэж үзвэл хэргийг шийдвэрлэхэд ач

холбогдолтой бүх мэдээллийг Арбитрын бүрэлдэхүүнд гаргаж өгөх үүрэгтэй.

76 дугаар зүйл

Арбитрын бүрэлдэхүүн Хэлэлцэн тохиролцогч гуравдагч талын

нутаг дэвсгэрт мэдэгдэл хүргүүлэхдээ тухайн улсын Засгийн газарт шууд хандана. Нотлох баримтыг газар дээр нь авах тохиолдолд үүнтэй адил журмыг хэрэглэнэ. Энэхүү зорилгоор хүргүүлсэн хүсэлтийг хүлээн авсан улс дотоодын хуулийн дагуу хэрэгжүүлэх арга хэмжээ авна. Тухайн улс нь өөрийн улсын бүрэн эрхт байдал, аюулгүй байдалд хор хохиролтой гэж үзсэнээс бусад тохиолдолд уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзахгүй.

Шүүх өөрийн байрлаж байгаа нутаг дэвсгэрийг харьяалах улсаар

дамжуулан үйл ажиллагаагаа явуулах байнгын тэгш эрхтэй байна.

77 дугаар зүйл

Талуудын төлөөлөгч болон зөвлөх өөрийн хэрэгт хамаарах бүх

тайлбар, нотлох баримтыг мэдүүлснээр Ерөнхийлөгч хэлэлцүүлэг хаасныг мэдэгдэнэ.

78 дугаар зүйл

Арбитрын бүрэлдэхүүн шийдвэрээ хаалттай хэлэлцэх бөгөөд

хянан шийдвэрлэх ажиллагаа нууц байна.

Арбитрын гишүүдийн олонхийн шийдвэрээр бүх асуудлыг

шийдвэрлэнэ.

79 дүгээр зүйл

Арбитрын шийдвэрт үндэслэлийг заасан байна. Шийдвэрт

Арбитрчдын нэрийг дурдаж Ерөнхийлөгч болон Бүртгэгч, эсхүл Бүртгэгчийн үүрэг гүйцэтгэсэн Нарийн бичгийн дарга гарын үсэг зурна.

80 дугаар зүйл

Арбитрын шийдвэрийг Талуудын төлөөлөгч, зөвлөхийг

байлцуулан, эсхүл тэднийг зохих журмын дагуу зарлан дуудсаны үндсэн дээр олон нийтийн сонсголоор уншиж танилцуулна.

81 дүгээр зүйл

Зохих журмын дагуу Талуудын төлөөлөгчдөд мэдэгдэж,

сонордуулсан арбитрын шийдвэр нь маргааныг давж заалдах эрхгүйгээр эцэслэн шийдвэрлэнэ.

82 дугаар зүйл

Арбитрын шийдвэрийг тайлбарлах болон гүйцэтгэхтэй

холбоотойгоор Талуудын хооронд үүссэн аливаа маргааныг өөр хэлэлцээр байхгүй бол түүнийг сонордуулсан арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлнэ.

83 дугаар зүйл

Талууд Арбитрын шийдвэрт өөрчлөлт оруулахыг шаардах эрхээ

“Хэлцэл”-д тусгаж болно.

Энэ тохиолдолд болон өөр Хэлэлцээр байхгүй бол уг шаардлагыг

Арбитрын шийдвэрийг сонордуулсан Арбитрын бүрэлдэхүүнд хаяглаж хүргүүлнэ. Үүнийг зөвхөн арбитрын шийдвэрт шийдвэрлэх нөлөө үзүүлэх магадлалтай бөгөөд хэлэлцүүлэг дуусгавар болох үед арбитрын бүрэлдэхүүн болон шийдвэрийг өөрчлөх шаардлага гаргаж буй талд өмнө нь мэдэгдээгүй нөхцөл байдал шинээр илэрсэн гэх үндэслэлээр гаргана.

Шийдвэрт өөрчлөлт оруулах асуудлыг хянан шалгах үйл

ажиллагааг зөвхөн Арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийн дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлыг тодорхой тэмдэглэж, өмнөх хэсэгт заасан шинж чанарыг агуулсан гэдгийг хүлээн зөвшөөрч, энэхүү үндэслэлээр шаардлагыг хүлээн авахаа мэдэгдэх журмаар явуулна.

Шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагыг хэрэгжүүлэх хугацааг

“Хэлцэл”-д заавал заана.

84 дүгээр зүйл

Арбитрын шийдвэр нь маргалдагч бус талын хувьд заавал

биелэгдэх шинжгүй. Маргалдагч бус улсын нэгдэн орсон конвенцийн тайлбарыг гарын

үсэг зурсан бүх улсад цаг хугацаанд нь мэдэгдэнэ. Эдгээр улс уг асуудалд хөндлөнгөөс оролцох эрхтэй. Хэрэв нэг буюу түүнээс дээш улс энэ эрхээ эдлэвэл арбитрын шийдвэрт хамаарах тайлбарыг заавал биелүүлэх үүрэгтэй.

85 дугаар зүйл

Тал тус бүр өөрийн зардал болон Арбитрын бүрэлдэхүүний

зардлыг тэнцүү хувааж төлнө.

IV Бүлэг

Хялбаршуулсан журмаар явуулах

арбитрын ажиллагаа

86 дугаар зүйл

Маргааныг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх арбитрын

системийн үйл ажиллагааг хялбаршуулах зорилгоор Хэлэлцэн тохиролцогч талууд дараахь журмыг өөр зохицуулалт байхгүй тохиолдолд мөрдлөг болгохоор батлав. Ингэхдээ, III Бүлгийн заалтыг хэрэглэх тухай тайлбар хийж болно.

87 дугаар зүйл

Маргалдагч тал тус бүр нэг Арбитрчийг томилно. Ийнхүү сонгогдсон

хоёр Арбитрч Хөндлөнгийн шүүгчийг сонгоно. Хэрэв энэ асуудлаар тохиролцож чадаагүй бол улс тус бүр Байнгын шүүхийн гишүүдийн нэрсийн ерөнхий жагсаалтаас өөрийн томилоогүй бөгөөд эдгээр улсын аль алины нь иргэн бус хоёр нэр дэвшигчийг тус тус санал болгох бөгөөд санал болгосон нэр дэвшигчдээс Хөндлөнгийн шүүгчийг сугалаагаар сонгоно.

Хөндлөнгийн шүүгч Арбитрын бүрэлдэхүүнийг тэргүүлэх бөгөөд

бүрэлдэхүүн шийдвэрээ олонхийн саналаар гаргана.

88 дугаар зүйл

Өмнө нь өөрөөр хэлэлцэн тохиролцоогүй бол Арбитрын

бүрэлдэхүүн бүрдмэгц холбогдох хэргийг арбитрт ирүүлэх хугацааг тогтооно.

89 дүгээр зүйл

Талууд Арбитрын бүрэлдэхүүний өмнө өөрсдийг нь төлөөлж,

Арбитрын бүрэлдэхүүн болон Засгийн газар хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэх төлөөлөгчийг томилно.

90 дүгээр зүйл

Хянан шийдвэрлэх ажиллагааг гагцхүү бичгээр явуулна. Гэхдээ

тал тус бүр гэрч, шинжээчийг дуудах хүсэлтийг тавих эрхтэй. Арбитрын бүрэлдэхүүн талуудын төлөөлөгч болон шүүх хуралд оролцох нь ач холбогдолтой гэж үзсэн шинжээч, гэрчүүдээс амаар тайлбар өгөхийг шаардах эрхтэй.

V ХЭСЭГ
ТӨГСГӨЛИЙН ЗААЛТ

91 дүгээр зүйл

Зохих ёсоор соёрхон батлагдсан энэхүү конвенц нь Хэлэлцэн

тохиролцогч улс хооронд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай 1899 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн конвенцийг орлоно.

92 дугаар зүйл

Энэхүү конвенцийг аль болох богино хугацаанд соёрхон батална.

Соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг Гааг хотноо

хадгалуулна.

Соёрхон баталсан тухай баримт бичгийн эхний хэсгийг

хадгалахдаа оролцогч улсын төлөөлөл болон Нидерландын Вант Улсын Гадаад хэргийн сайдын гарын үсэг бүхий тэмдэглэлийг бичгээр үйлднэ.

Үүний дараа соёрхон баталсан тухай баримт бичгийг

хадгалуулахдаа Нидерландын Вант Улсын Засгийн газарт бичгээр мэдэгдэн соёрхон баталсан тухай батламж жуух бичгийг хүргүүлнэ.

Эхний хэсгийн эх хадгалах үйл ажиллагааны тэмдэглэл, өмнөх

хэсэгт заасан мэдэгдэл болон соёрхон баталсан тухай батламж жуух бичгийн баталгаат хуулбарыг Нидерландын Вант Улсын Засгийн газраас Энх тайвны хоёрдугаар бага хуралд уригдсан улс болон конвенцид нэгдэн орсон улсад дипломат шугамаар нэн даруй хүргүүлнэ. Өмнөх хэсэгт заасны дагуу уг Засгийн газар мэдэгдлийг хүлээн авсан өдрийг улсуудад мэдэгдэнэ.

93 дугаар зүйл

Энх тайвны хоёрдугаар бага хуралд уригдсан бөгөөд гарын үсэг

зураагүй улс энэхүү конвенцид нэгдэн орж болно.

Нэгдэн орох улс хүсэлтээ Нидерландын Вант Улсын Засгийн газарт

бичгээр тавьж, нэгдэн орсон тухай баримт бичгийг хүргүүлэн Нидерландын Вант Улсын Засгийн газрын архивт хадгалуулна.

Нидерландын Вант Улсын Засгийн газар нь Энх тайвны хоёрдугаар

бага хуралд уригдсан бусад бүх улсад уг мэдэгдлийг хүлээн авсан огноог дурдсан мэдэгдэл болон нэгдэн орох тухай баримт бичгийн баталгаат хуулбарыг нэн даруй хүргүүлнэ.

94 дүгээр зүйл

Энх тайвны хоёрдугаар Бага хуралд уригдаагүй улс энэхүү

конвенцид нэгдэн орж болох тухай нөхцөл нь Хэлэлцэн тохиролцогч улс хоорондын дараагийн хэлэлцээрийн зүйл болно.

95 дугаар зүйл

Энэхүү конвенц нь батламж жуух бичгийн эхийн эхний хэсгийн

хадгалалтад хамааралгүй улсын хувьд энэхүү баримт бичиг хадгалуулсан тухай тэмдэглэл үйлдсэн өдрөөс хойш 60 өдрийн дараа, түүний дараа соёрхон батлах, эсхүл нэгдэн орох улсын хувьд соёрхон баталсан, эсхүл нэгдэн орсон тухай мэдэгдлийг Нидерландын Вант Улсын Засгийн газар хүлээн авснаас хойш 60 өдрийн дараа хүчин төгөлдөр болно.

96 дугаар зүйл

Аль нэг Хэлэлцэн тохиролцогч тал энэхүү конвенцийг цуцлах тухай

хүсэлтээ Нидерландын Вант Улсын Засгийн газарт бичгээр мэдэгдэнэ. Уг мэдэгдлийн баталгаажсан хуулбарыг хүлээн авсан өдрийн хамт бусад улсад зохих журмын дагуу нэн даруй мэдэгдэнэ.

Цуцлалт нь зөвхөн мэдэгдэл хийсэн улсын хувьд Нидерландын

Вант Улсын Засгийн газар мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш нэг жилийн дараа хүчин төгөлдөр болно.

97 дугаар зүйл

Нидерландын Гадаад хэргийн сайдын хөтлөх бүртгэлд 92 дугаар

зүйлийн 3 болон 4 дүгээр хэсэгт заасан батламж жуух бичгийг хадгалсан өдөр, конвенцид нэгдэн орсон тухай мэдэгдэл (93 дугаар зүйлийн 2 дахь

Төрийн мэдээлэл · 2018 · № 41 (1046)1292–1315-р хуудас