Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай № 55
зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид нь буцаасугай. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 54 хот
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиудад нийцүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулж, 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн байнгын хороо /Д.Одбаяр/-нд даалгасугай.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 55 хот
Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай
Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
1.1.урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс: 1.1.1.судалгаа шинжилгээний алба.
1.2.хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс: 1.2.1.мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний алба; 1.2.2.хяналт шалгалтын алба.
1.3.мөрдөн шалгах хэлтэс: 1.3.1.мөрдөн байцаах алба.
1.4.гүйцэтгэх ажлын хэлтэс: 1.4.1.нэгдүгээр тасаг; 1.4.2.хоёрдугаар тасаг; 1.4.3.гуравдугаар тасаг.
1.5.тамгын хэлтэс: 1.5.1.санхүү, аж ахуйн алба; 1.5.2.аюулгүй байдал, хяналт шалгалт, нууцын алба.
2.Авлигатай тэмцэх газрын орон тооны дээд хязгаар 145 албан хаагч байхаар тогтоосугай.
3.Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан холбогдох төсөв, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
5.Энэ тогтоолыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.