Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(1045)
— 1242 —

Журам батлах тухай № 183

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар Улаанбаатар

сарын 11-ний өдөр Дугаар 76 хот

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны

10 дугаар дүгнэлтийн тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны

өдөр баталсан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…шударга ёс, …тэгш байдал, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ...эрхэлсэн ажил, албан тушаал …-р нь ялгаварлан гадуурхаж үл болно. …”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “…Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх …үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд …төрийн байгууллагын бусад шийдвэр …бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 183 хот

Журам батлах тухай

Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.5-д заасныг үндэслэн

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ыг

хавсралт ёсоор баталсугай.

2. Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах бэлтгэл

ажлыг хангах, шаардлагатай хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжин

улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусган, шийдвэрлэж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Засгийн газрын 2018 оны 183 дугаар

тогтоолын хавсралт

УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ СПОРТЫН НААДАМ
ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Олон улсын Олимпийн хорооны ивээл дор зохион

байгуулагддаг тив, дэлхийн наадмын мөчлөгт нийцүүлэн улсын хэмжээний спортын наадам (цаашид “наадам” гэх)-ыг зохион байгуулахтай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

Хоёр. Улсын хэмжээнд зохион байгуулагдах наадам

2.1. Монгол Улсад зохион байгуулах спортын наадмыг Биеийн

тамир, спортын тухай хуулийн 17.1-д заасны дагуу дараах төрлөөр зохион байгуулна:

д/д Наадмын нэршил Төрөл

Зохион

байгуулагдах

давтамж

Зохиогдож эхлэх он

1.

Монголын бүх ард түмний спортын наадам (паралимп, дифлимпийн төрлийг оролцуулна).

зун 4 жил тутамд 2021 оноос

өвөл 4 жил тутамд 2019 оноос

2. Үндэсний спортын наадам зун 4 жил тутамд 2018 оноос өвөл

3. Монголын Оюутны спортын наадам зун 2 жил тутамд 2020 оноос

өвөл

4.

Монголын хүүхдийн спортын наадам (паралимп, дифлимпийн төрлийг оролцуулна).

зун 2 жил тутамд

2019 оноос

өвөл 2 жил тутамд

2.2. Энэхүү журмын 2.1-д заасан спортын наадам тус бүрийн

хөтөлбөрт багтах спортын төрлийг Биеийн тамир, спортын тухай хуулийн 10.1.6-д заасны дагуу биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.

Гурав. Наадам зохион байгуулах аймаг, хотыг

сонгон шалгаруулах, эрх олгох

3.1. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагаас улсын хэмжээнд наадам зохион байгуулах эрх авах шалгуур үзүүлэлтийг батална.

3.2. Улсын хэмжээний наадам зохион байгуулах эрх олгох

сонгон шалгаруулалтыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх олгох шийдвэр гаргахаас 3 сарын өмнө зарлана.

3.3. Энэхүү журмын 3.1-д заасан шалгуур үзүүлэлтийг хангасан

аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар (цаашид “нэр дэвшигч” гэх) наадам зохион байгуулах эрх олгох сонгон шалгаруулалтад нэр дэвшинэ.

3.4. Нэр дэвшигч дараахь материалыг бүрдүүлэн биеийн тамир,

спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ: 3.4.1. наадам зохион байгуулах тухай аймаг, нийслэлийн

иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

3.4.2. нэр дэвшигчийн онцлог, давуу тал, туршлагын

талаарх мэдээлэл;

3.4.3. наадам зохион байгуулах төсвийн төсөл (улс, орон

нутгийн төсвөөс);

3.4.4. наадам зохион байгуулах спортын заал, талбайн

мэдээлэл;

3.4.5. наадам зохион байгуулах хүний нөөцийн (сайн

дурын ажилтан) талаарх мэдээлэл;

3.4.6. наадамд оролцогчдод үзүүлэх үйлчилгээний үнэ

тарифын санал;

3.4.7. зочид буудал, үйлчилгээний газрын мэдээлэл;

3.4.8. тээвэр зохицуулалтын мэдээлэл;

3.4.9. аюулгүй байдлын мэдээлэл;

3.4.10. наадмын хөтөлбөрт нэмэлтээр оруулах спортын

төрлийн санал.

3.5. Нэр дэвшигчийн нөхцөл байдалтай танилцаж шинжилгээ

хийх, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилж ажиллуулна.

3.6. Ажлын хэсэг нь энэ журмын 3.4-т заасан материалын бүрдлийг

хянаж, нэр дэвшигчийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсаны үндсэн дээр дүгнэлт гаргах бөгөөд наадам зохион байгуулахад улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардлагатай эсэх талаарх асуудлыг дүгнэлтэд тусгана.

3.7. Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн биеийн тамир, спортын

асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага наадам зохион байгуулах аймаг, нийслэл (хот)-ийг сонгон шалгаруулж, эрх олгоно. 3.8. Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны

төв байгууллагаас наадам зохион байгуулах хүсэлт ирүүлсэн аймаг, нийслэлд улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардлагатай тохиолдолд эрх олгох асуудлыг Засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлнэ.

3.9. Аймаг, нийслэлээс спортын наадам зохион байгуулах хүсэлт

ирүүлээгүй тохиолдолд холбогдох судалгааны үндсэн дээр биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нөхцөл байдлын шинжилгээ хийж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг ажиллуулж энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, улсын төсвөөс хөрөнгө оруулалт шаардлагагүй болох дүгнэлтийг үндэслэн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн улсын хэмжээний спортын наадмыг зохион байгуулах шийдвэр гаргана.

3.10. Спортын наадам зохион байгуулах эрх авсан аймаг,

нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь биеийн тамир, спортын хөрөнгө оруулалтад шаардагдах зардлыг нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлнэ.

3.11. Эрх авсан аймаг, нийслэлийн Засаг дарга, холбогдох

байгууллага, тухайн спортын төрлийн олон улсын спортын холбооны албан ёсны гишүүнчлэл бүхий спортын холбоотой хамтарч, эсхүл тухайн спортын холбоогоор дангаар гүйцэтгүүлж болно.

Төрийн мэдээлэл · 2018 · № 40 (1045)1242–1245-р хуудас