Үндэсний хөтөлбөр батлах тухай № 163
13. Шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарсан зардал
14. Тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарсан бусад зардал Нийт зардал
ЗАРДЛЫН ТООЦОО ГАРГАСАН: _____________________________ АЛБАН ТУШААЛТАЙ, ОВОГ, НЭР: __________________ ГАРЫН ҮСЭГ /_____________________/ ХЯНАСАН: _____________________________ АЛБАН ТУШААЛТАЙ, ОВОГ, НЭР: __________________ ГАРЫН ҮСЭГ /_____________________/
2018 оны 5 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 163 хот
Үндэсний хөтөлбөр батлах тухай
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, явцыг жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд даалгасугай.